Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

"ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК-ИЙН БҮХ ЦАГ ҮЕИЙН НҮҮРСНИЙ ЭКСПОРТЫН ХОНОГИЙН ДЭЭД ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН ТОГТООЛОО Алтан цомын барилдааныг М-Си-Эс Энержи , Апу скайтел багууд 46 даваагаар тэргүүлж байна “Гермес” худалдааны төвийн нүхэн гарцын туннелийн их биеийн бүтээцийг түлхэх технологиор хийж дууслаа “МУЗЕЙН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ АЖИЛ” СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА Нэгдүгээр тойрог зам төсөл хэрэгжсэнээр хотын төвөөр дамжих тээврийн эрчим нэмэгдэнэ Голомт банк Монголын Волейболын Холбоотой хамтран ажиллах гэрээг үзэглэлээ НӨАТ-ын сугалааны тохирол маргааш явагдана Гашуунсухайт–Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын төслийн барилга угсралтын ажил хэвийн үргэлжилж байна Хүүхдийн тусламжийн 108 утсанд долоон хоногийн хугацаанд 1575 дуудлага иржээ СХД-ийн 32 дугаар хороонд 280 хүүхдийн хүчин чадалтай бага сургууль, цэцэрлэгийн цогцолборыг ашиглалтад орууллаа
Хиймэл оюун ухаан ашиглан гэрлэн дохионы ухаалаг удирдлагыг бий болгоно

Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо. Өмнөх шуурхай зөвлөгөөнөөр Хотын дарга 29 үүрэг даалгавар өгснөөс хэрэгжилт 76.6 хувьтай байлаа. Зөвлөгөөний эхэнд "Замын хөдөлгөөний удирдлагын төв" ОНӨТҮГ-ын захирал Ч.Хувьзаяа авто замын түгжрэл, ачааллыг бууруулахын тулд Улаанбаатар хотын тээврийн хэрэгслийн бүртгэлийг бүрэн шилжүүлж авах, гэрлэн дохионы ухаалаг удирдлагыг бий болгох, “Зогсоол” нэгдсэн хөтөлбөрийг хэрэгжүүлэх, E-Police аппликейшнээр зөрчил мэдээлсэн иргэн, хуулийн этгээдэд урамшуулах олгох, зарим уулзвар замуудын хөдөлгөөн, зохион байгуулалтыг шинэчлэх гэсэн өргөн хүрээний ажлууд хийх талаар танилцууллаа.

Эдгээр ажлын үр дүнд Улаанбаатар хотын авто замын сүлжээнд тохирсон тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг бий болгож, авто замын түгжрэлийг бууруулахад үр нөлөөгөө үзүүлэх юм. Жишээлбэл, хиймэл оюун ухаан ашиглан гэрлэн дохионы ухаалаг удирдлагыг бий болгосноор авто замын уулзваруудын камержуулалт бодит цагийн өгөгдөл боловсруулж уулзваруудын гэрлэн дохиог удирдах боломж бүрдэнэ.

Мөн өмнөх шуурхай зөвлөгөөнөөр өгсөн үүрэг даалгаврын дагуу Улаанбаатар хотод тулгамдаж байгаа авто замын түгжрэлийг бууруулах чиглэлээр хийж байгаа болон цаашид хэрэгжүүлэх ажлыг танилцуулав. Энэ хүрээнд авто замын түгжрэл, ачааллыг бууруулах чиглэлээр урт, дунд, богино хугацаанд хэрэгжүүлэх бодлого, хууль эрх зүйн хүрээнд 17, техник технологи, судалгааны хүрээнд 12, бусад ажлын хүрээнд 5, нийт 34 арга хэмжээний ажлын саналыг холбогдох байгууллага, газруудаас авч, нэгтгэн боловсруулж буй юм.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан