Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

"ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК-ИЙН БҮХ ЦАГ ҮЕИЙН НҮҮРСНИЙ ЭКСПОРТЫН ХОНОГИЙН ДЭЭД ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН ТОГТООЛОО Алтан цомын барилдааныг М-Си-Эс Энержи , Апу скайтел багууд 46 даваагаар тэргүүлж байна “Гермес” худалдааны төвийн нүхэн гарцын туннелийн их биеийн бүтээцийг түлхэх технологиор хийж дууслаа “МУЗЕЙН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ АЖИЛ” СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА Нэгдүгээр тойрог зам төсөл хэрэгжсэнээр хотын төвөөр дамжих тээврийн эрчим нэмэгдэнэ Голомт банк Монголын Волейболын Холбоотой хамтран ажиллах гэрээг үзэглэлээ НӨАТ-ын сугалааны тохирол маргааш явагдана Гашуунсухайт–Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын төслийн барилга угсралтын ажил хэвийн үргэлжилж байна Хүүхдийн тусламжийн 108 утсанд долоон хоногийн хугацаанд 1575 дуудлага иржээ СХД-ийн 32 дугаар хороонд 280 хүүхдийн хүчин чадалтай бага сургууль, цэцэрлэгийн цогцолборыг ашиглалтад орууллаа
“Зогсоол” нэгдсэн хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр бэлтгэл ажлыг хангаж байна

Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөнөөр авто замын засвар, шинэчлэлийн ажлын явц болон “Зогсоол” хөтөлбөрийн талаар нийслэлийн Замын хөгжлийн газрын дарга Б.Одбаяр танилцууллаа.

Энэ онд нийт 87 байршилд авто зам шинэчлэхээр төлөвлөсөн. Үүнээс улсын төсвийн хөрөнгөөр 5, нийслэлийн замын сангийн хөрөнгөөр 17 байршилд авто зам шинэчилсэн. Үргэлжлүүлэн нийслэлийн үнэт цаасны хөрөнгөөр 65 байршилд зам шинэчлэхээс өнөөдрийн байдлаар 50 байршилд 75.5 км авто замыг шинэчлээд байна. Сүүлийн дөрвөн жил гол гудамж замыг шинээр бариагүй. Харин энэ онд нийт зургаан эгнээ бүхий 5.6 км гол гудамж зам, 36.1 км туслах авто замыг шинээр бариад байгаа юм.Мөн нийслэлийн Засаг даргын захирамжаар иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах, газар ашиглалтыг сайжруулах хүрээнд “Зогсоол” нэгдсэн хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр болсон. Тэгвэл өнөөдрийн байдлаар нийслэлийн хэмжээнд авто зогсоолтой холбоотой хэрэгжиж байгаа ажлуудыг нэгтгэж, “Зогсоол” хөтөлбөрт тусгахаар мэдээллийг боловсруулж буйг шуурхай зөвлөгөөний үеэр танилцууллаа.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан