“Эрүүдэн шүүлт тулгах, хүнлэг бус, хэрцгий хандахаас ангид байх хүний эрхийн хэрэгжилт” сэдвээр хяналтын сонсгол зохион байгуулна
Төрийн бүтээмжийн реформ хийнэ
Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүний сонгон шалгаруулалтын мэдээлэл
Нийслэлийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл хуралдлаа
Зорилтот бүлгийг орон сууцжуулахад ХБНГУ-ын сайн туршлагыг судална
USA today: Дональд Трампын ялалтыг “улс төрийн гайхалтай эргэн ирэлт” гэв
Дэлхийн анхаарлын төв дэх АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгууль
Дэлхийн аваргад гурав финалдсан С.Цэрэнчимэд
Зайсангийн хуучин гүүрийг энэ сарын 8-наас ирэх сарын 1-ний өдөр хүртэл түр хааж, бохирын шугамыг шилжүүлнэ
Он гарсаар 4259 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэж, 7025 хүний амь насыг авран хамгаалжээ
Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд, ЗГХЭГ-ын дарга нарын тойрогт Ардын нам УНАЖ, 9 аймагт “засаглалаа” алдав
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00
Uvsiin hyrgas sumiin haryat gantumuriin munhzul hogiin hulgaich zalilagch
Г.Лхагвадорж
Орон нутгийн сонгууль өнгөрсөн баасан гарагт явагдаж улсын хэмжээнд ямар нам, аль сум, аймаг, дүүрэгт засаглах нь тодорхой болов. Сонгуулийн дүнг харахад ерөнхий дүнгээрээ МАН ялсан ч, сонгогчдын хандлага өөрчлөгдөж улс төрийн салхи ээдрээтэй байдлаар эргэх нөхцөл байдал товчхондоо ажиглагдав. Өөрөөр хэлбэл, энэ удаагийн орон нутгийн сонгуулиар анхаарал татсан хэд хэдэн чухал өнцгүүдийн талаар өнөөдрийн нийтлэлээрээ товч хүргэхээр бэлтгэлээ
Нийслэлд Х.Нямбаатар бусдаасаа илүү байсан ч, АН-ын нэр дэвшүүлэлт ХОГ байлаа
Мэдээж том дүнгээрээ МАН ялсан. Гэхдээ иргэдийн ирц төдийлөн сайнгүй байсан нь өнөөдрийн үр дүнг тодорхойлж орхив. Ялангуяа нийслэлд сонгогчдын ирц дөнгөж 42 хувь хүрсэн бол бусад 58 хувь МАН-ыг дэмжээгүй гэсэн үг. Мэдээж бусад намын дарга нараасаа Х.Нямбаатар илүү дэмжлэгтэй байсан нь нийслэлд гарсан дүнгийн онцгой нэг хэсэг гэхэд болно. Нөгөө талдаа ХҮН намын хувьд намаараа урагшаа тэмцэл үзүүлж чадсангүй. Засагт хамтарсан нөхцөл байдал нь тэдний рейтингийг намаар нь хойш нь татлаа. П.Наранбаяр, Т.Доржханд тэргүүтэй дүрүүд нь ч урагшаа гарч чадсангүй. АН-ын хувьд ялгаагүй Засгийн газарт орсон явдлыг нь иргэд буруутгав. Нөгөө талдаа намын дарга Лу.Гантөмөрийн манлайлал энэ удаагийн сонгуульд огт байсангүй. Мөн Х.Баттулга нийслэлийн намаа бүтэн базсан ч төдийлөн хүссэн хэмжээний суудлаа авч чадсангүй. Энэ үйл явц нь Х.Баттулгад итгэх иргэдийн итгэл хотод үлэмж хэмжээгээр буурч буйгийн шинж гэж үзэж болохоор байна. Үүнээс гадна АН-ын ялагдал буюу өрсөлдөөний гол руу орж чадаагүй хамгийн том алдаа нь нэр дэвшүүлэлтээ дэндүү хогийн хийлээ гэж улс төрийн хүрээнийхэн дүгнэж байна.
Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд, ЗГХЭГ-ын дарга нарын тойрогт Ардын нам УНАЛАА
Бараг энэ орон нутгийн сонгуулийн хамгийн сенсаацтай хэсэг бол энэ. Ирээдүйн улс төрд багагүй хортой нөлөө үзүүлж мэдэх үр бол Ардын намын дөрвөн даргын аймаг, дүүрэг сонгуульд ялагдсан явдал юм. Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн нутаг Сүхбаатар аймаг, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн нутаг Хэнтий, УИХ-ын дарга Д.Амарбаясгалангийн Говь-Алтай, ЗГХЭГ-ын дарга Н.Учралын намыг нь хариуцаж буй Сүхбаатар дүүргүүдэд Ардын ялагдав. Магадгүй цаашдын том улс төрийн ярианд энэ ньюанс зайлшгүй яригдах нь ойлгомжтой. Ялангуяа Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Ерөнхийлөгч У.Хүрэлсүх нар өнгөрсөн зургаан жилийн турш улсын төсвийн багагүй хэмжээг нь нутаг руугаа зүглүүлж, “усалж” ирсэн. Гэтэл иргэд ийм хэмжээний сонголт хийсэн цаашид шалтгаан нь юу вэ. Магадгүй улс төр орлоо гэж бодоход Ерөнхийлөгчийн зүгээс хөшигний ард дэмжлэг үзүүлээгүй юу. Хэнтийн МАН дотроос хэн эсрэг ажиллаж Ерөнхий сайдынхаа чихнээс томоос том хонх уяж үлдээв гэдэг сонирхолтой байна. Сүхбаатар дүүргийн хувьд сууриараа сүүлийн 12 жил АН засаглаж ирсэн бөгөөд дүүрэгт ийм хэмжээний үр дүн гарахгүй гэх газаргүй байв. Товчхондоо хүндхэн өрсөлдөөнд орсон гэсэн үг.
Сууриараа “Улаан” Баян-Өлгийд АН, сууриараа “ЦЭНХЭР” Завханд МАН ялалт байгуулав
Баян-Өлгий аймагт түүхэндээ хоёр дахь удаа Ардчилсан нам ялав. Өнгөрсөн 34 жилийн хугацаанд АН-ынхан 2012-2016 онд л ганц удаа Баян-Өлгий аймагт ялж байсан түүхтэй. Товчхондоо сууриараа “улаан” байсан аймаг энэ удаад өнгөө өөрчилж дахин нэг цэнхэртэв. Нийт 41 төлөөлөгчийн 23 суудлыг нь Ардчилсан нам авч, 18 суудлыг нь АН авсан юм. Өөрөөр хэлбэл, энэ удаагийн орон нутгийн сонгуулийн онцгой нэгэн өөрчлөлт, шинэ сонголтын нэг жишээ нь Баян-Өлгий аймаг байв.Мөн сууриараа “цэнхэр” явж ирсэн аймгуудын нэг бол Завхан юм. Тэгвэл энэ удаагийн сонгуульд Г.Өнөрбаяр тэргүүтэй МАН-ынхан ялалт байгуулж, 35 суудлаас 20-ийг нь авлаа. 15 сум нь Ардын намыг биш АН-ыг дэмжиж санал өгсөн гэдэг бол Завханд улс төрийн хувьд АН-ынхан ямар хүчтэй байсны илрэл юм.
Дарханы Б.Азжаргал дарга “АЗААРТАХ” шахав
Хэдийгээр ялалт байгуулсан ч өмнөх амжилтаа бататгаж чадаагүй аймгаар Дархан-Уул аймаг тодорч байна. Өнгөрсөн 2020-2024 онд аймаг, орон нутагтаа босоо ялалт авч байсан намын хороо бол Дарханы Ардын намын хороо юм. 2020 оны орон нутгийн сонгуулиар 33 суудлынхаа 32-ыг нь авч АН-ыг “үсгүй” арчиж байв. Гэвч энэ удаад Ардын намынхан ердөө 24 суудал авч нэг, АН-д 16 суудал алджээ. Өөрөөр хэлбэл, өнгөрсөн хугацаанд аймгийн Засаг дарга нар дундаас хамгийн их дэмжлэгтэй гэгдэж байсан Дарханы засаг Б.Азжаргал тэргүүтэй МАН-ынхан ялсан ч гэсэн өмнөхөөсөө тааруухан амжилт үзүүлжээ.
Хамгийн богино хугацаанд ажиллаж, ялалт байгуулсан намын даргаар С.Мөнхчулуун “тодорч” байна
Хамгийн богино хугацаанд намын хороогоо зохион байгуулж сонгуульд орсон хүн бол Дундговийн Ардын намын хорооны дарга С.Мөнхчулуун байлаа. Сонгинохайрхан дүүрэгт улс төр хийдэг байсан түүнийг өнгөрсөн есдүгээр сард томилсон юм. Товчхондоо хорь гаруй хоног л аймаг орон нутагтаа албан ёсоор ажилласан гэсэг үг. Өмнөх дөрвөн жилд одоогийн УИХ-ын гишүүн Ц.Мөнхбат тэргүүтэй АН-ынхан засаглаж байсан ч ийнхүү энэ жил ялагдал хүлээлээ. С.Мөнхчулуун тэргүүтэй МАН-ынхан саяын сонгуулиар 16 суудал авсан бол АН-ынхан 9 суудал авчээ.
9 аймгийн Засаг дарга нар “засаглалаа” алдаж, намаа ялагдуулав
Энэ удаагийн орон нутгийн сонгуулийн өөр нэг сонирхолтой дүн бол өнгөрсөн дөрвөн жилд аймагтаа засаглаж байсан 9 намын хороо ялагдал хүлээсэн явдал юм. Өөрөөр хэлбэл, 9 аймгийн Засаг дарга, намын хорооны дарга нар намаа ялагдууллаа гэсэн үг юм. Үүнд, Ховд, Хөвсгөл, Увс, Архангай, Булган, Баян-Өлгий, Төв аймаг, Дундговь, Хэнтий гэсэн 9 аймаг багтаж байна.
Эх сурвалж:ubn
3 Сэтгэгдэл
DR. ADITYA
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00
2024.10.18
2024.10.18
2024.10.14