Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

УИХ-ын дарга С.Бямбацогт СОР17 хурлын бэлтгэл ажилтай танилцав УИХ-ын гишүүн Х.Болормаа: Иргэдийн оролцоо, олон нийтийн хяналт, санал шүүмжлэл нь хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангахад чухал ач холбогдолтой Цөлжилтийн үндэсний тайланг шинэчлэн гаргалаа Хиймэл оюуны үндэсний зөвлөл: Дижитал эдийн засгийг өсгөнө Замын хөдөлгөөний хохирлыг бууруулах Үндэсний зөвлөлийг дахин сэргээлээ Газрын тосны үйлдвэрийн бүтээн байгуулалтыг дотоодын цэргүүд хамгаална   Багахангай-Хөшигийн хөндий-Эмээлт чиглэлийн 214.9 км төмөр зам есдүгээр сард ашиглалтад орно   “ТОРГОНЫ ЗАМЫН ЖИНГИЙН ЦУВАА” ХАРХОРУМЫН ТҮҮХ, ХАНГАЙН БҮСИЙН МАЛЧДЫН УЛАМЖЛАЛТ АРГА УХААНТАЙ ТАНИЛЦЛАА ЯПОНД ҮҮССЭН ХАР САЛХИНЫ УЛМААС ЗАРИМ НИСЛЭГИЙН ХУВААРЬТ ӨӨРЧЛӨЛТ ОРЛОО 2026–2027 оны хичээлийн жилд улсын хэмжээнд 258,921 хүүхдийг сургуулийн өмнөх боловсролд хамруулна
НИТХ: Дөрөв дэх удаагаа сонгогдсон нэг төлөөлөгч байна

Т.САЙХАН

Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын ээлжит сонгуулийн дүнгээр бүрдсэн Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын анхдугаар хуралдаан эхэллээ. Тус хуралдааныг насаар хамгийн ахмад Г.Батсайхан төлөөлөгч даргалан явуулав.Хуралдаан Нийслэлийн сонгуулийн хорооны даргын сонгогчдоос хамгийн олон санал авсан төлөөлөгчдийн бүрэн эрхийг хүлээн зөвшөөрөх тухай илтгэлээр үргэлжилж байна. Үүний дараа НИТХ-ын даргыг сонгох тухай асуудлыг хэлэлцэнэ. Сонгуулийн дүнгээр МАН‑аас 40, АН-аас 5 төлөөлөгч сонгогджээ.

НИТХ-ын 45 төлөөлөгчөөс:

  • 27 нь анх удаа,
  • хоёр дахь удаа 13, 
  • гурав дахь удаа 4,
  • дөрөв дэх удаагаа сонгогдсон 1 төлөөлөгч байна. УИХ-ын гишүүнээр ажиллаж байсан 1 төлөөлөгч сонгогджээ.НИТХ-ын төлөөлөгчдийн дундаж нас 40.8 бөгөөд 10 нь буюу 22.8 нь эмэгтэй. Хамгийн ахмад нь 49, хамгийн залуу нь 30 настай байна.

Нийт гишүүдийн:

  • 18 буюу 40 хувь нь эрхзүйч,
  • 10 буюу 22.2 хувь нь инженер,
  • 7 буюу 15.5 хувь нь санхүү, эдийн засагч,
  • 4 буюу 8.8 хувь нь бизнесийн удирдлага,
  • 3 буюу 6.6 хувь нь улс төр судлаач,
  • 2 буюу 4.4 хувь нь багш,
  • 1 нь соёл урлагийн удирдлагын мэргэжилтэй байна. 

Эх сурвалж:www.polit.mn

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан