Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

УИХ-ын дарга С.Бямбацогт СОР17 хурлын бэлтгэл ажилтай танилцав УИХ-ын гишүүн Х.Болормаа: Иргэдийн оролцоо, олон нийтийн хяналт, санал шүүмжлэл нь хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангахад чухал ач холбогдолтой Цөлжилтийн үндэсний тайланг шинэчлэн гаргалаа Хиймэл оюуны үндэсний зөвлөл: Дижитал эдийн засгийг өсгөнө Замын хөдөлгөөний хохирлыг бууруулах Үндэсний зөвлөлийг дахин сэргээлээ Газрын тосны үйлдвэрийн бүтээн байгуулалтыг дотоодын цэргүүд хамгаална   Багахангай-Хөшигийн хөндий-Эмээлт чиглэлийн 214.9 км төмөр зам есдүгээр сард ашиглалтад орно   “ТОРГОНЫ ЗАМЫН ЖИНГИЙН ЦУВАА” ХАРХОРУМЫН ТҮҮХ, ХАНГАЙН БҮСИЙН МАЛЧДЫН УЛАМЖЛАЛТ АРГА УХААНТАЙ ТАНИЛЦЛАА ЯПОНД ҮҮССЭН ХАР САЛХИНЫ УЛМААС ЗАРИМ НИСЛЭГИЙН ХУВААРЬТ ӨӨРЧЛӨЛТ ОРЛОО 2026–2027 оны хичээлийн жилд улсын хэмжээнд 258,921 хүүхдийг сургуулийн өмнөх боловсролд хамруулна
Ч.Лодойсамбуу: АН нэг өдрийн пян даахгүй хэмжээний нэр хүндгүй байна

Т.САЙХАН

Орон нутгийн сонгуулийн дүнтэй холбоотойгоор Нийслэлийн АН-ын даргаар УИХ-ын Ч.Лодойсамбууг томилно гэх мэдээлэл зарим сайтад нийтлэгдсэн. Энэ талаар УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу дараах тайлбарыг өгчээ.Тэрээр “Хэдэн сайтын пэйжээр … яригдаж байна гэдэг гарчигтай мэдээлэл цацагдаад эхэлж байх шиг байна.Намын дүрмийн дагуу сонгуульд үзүүлсэн амжилтаасаа шалтгаалаад намын даргаа өгөх асуудал үүсдэг л дээ. Гэхдээ одоогоор надтай энэ талаар ярилцсан зүйл алга.Харин УИХ-ын сонгуулийн дараа би өөрөө Нийслэлийн намын дарга болъё, орон нутгийн сонгуульд намаа удирдаж оръё гэдэг санал тавьсан. Гэвч тэр саналыг нь маань хүлээж аваагүй.Одоо Ардчилсан Намынхан мөнгөнд, ирцэд бурууг өгч гонгинохоо болих хэрэгтэй. Хүмүүсийг хүчээр саналыг нь өгүүлээгүй. Мөнгөний эсрэг их мөнгөтэй байя гээд байгаа юм уу. Ялагдлын шалтгаанаа буруу тодорхойлоод байна.Нэр дэвшигч нар өөрсдөө санал авах хэмжээнд байх ёстой. Орон нутагт өрсөлдөж байгаа байгаа бол тэндээ танигдсан, иргэдтэйгээ уулздаг хүн байх ёстой. Зөвшөөрөөгүй учраас сонгогчид санал өгөхгүй, хүлээн зөвшөөрөхгүй байна.Саяны сонгуульд АН хэний нэрээр оролцов. Тэр хүнд л сонгогчид дургүй байна. Гэтэл ялагдсан намынхан маань зөв дүгнэлт хийхгүй, гаднаас бурууг хайх юм.МАН-ынхан ирц дээр ажиллаж, Баасан гарагт сонгууль зохион байгуулснаас болоод ялагдаж байгаа бол бидний л асуудал. Бид нэг өдрийн пян даахгүй хэмжээний нэр хүндтэй байна. Үүнийгээ хүлээх зөвшөөрч, дараа нь яах вэ гэдгээ ярих хэрэгтэй.Харин АН Засгийн газарт хамтарснаас болж ялагдсан гэдэг бол худал. Тархи угаалт. Яах гэж хамтарсан бэ гэвэл өнөөдрийг хүртэлх том асуудлуудыг нэг дор цэгцлэхийн тулд нэгдсэн. Ингээд эдийн засаг, нийгмийн суурь болсон салбаруудыг АН-д өгсөн. Өөрөөр хэлбэл, АН өнөөдөр засаглаж байна. Үүнийгээ АН зөвөөр тайлбарлаж чадаагүй" гэжээ

Эх сурвалж:www.polit.mn 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан