Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага эхэллээ НИТХ-ын даргад Д.Ихбаярыг батламжилжээ Улсын төсвийн төслийг боловсруулахад Үйлдвэрчний эвлэлийн санал, байр суурийг тусгаж ажиллахыг Засгийн газрын гишүүдэд үүрэг болгов  100 хувь цахилгаан хөдөлгүүртэй автомашинд ногоон улсын дугаар олгож, дугаарын хязгаарлалтад хамруулахгүй БНХАУ-ын Цинхуа их сургуулийн удирдлагууд бүсчилсэн хөгжлийн чиглэлээр боловсон хүчин бэлтгэх, судалгааны ажилд дэмжлэг үзүүлэхээ илэрхийллээ Дархан хотын харилцагчдад тусгайлан зориулсан “SocialPay Loves Darkhan” урамшуулал эхэллээ “Монгол Улсын хөгжлийн 2027 оны төлөвлөгөө батлах тухай” УИХ-ын тогтоолын төсөл өргөн мэдүүллээ Ханын материал орон сууцжуулах төсөл хэрэгжсэнээр агаар, хөрсний бохирдол буурна Эмээлт эко аж үйлдвэрийн паркаас Шувуун фабрик хүртэлх 12.55 км авто зам барина Сүхбаатар дүүрэг 2026 оныг “Хүүхдийн хөгжлийг дэмжих жил” болгон зарлажээ
“Төрийн албан хаагчийн ёс зүйн сургалтын агуулга ба хэрэгцээ” сэдэвт хэлэлцүүлэг боллоо

 Улсын Их Хурлын Ёс зүй, дэгийн байнгын хорооноос Ёс зүйн хороотой хамтран “Төрийн албан хаагчийн ёс зүйн сургалтын агуулга ба хэрэгцээ” сэдэвт нээлттэй хэлэлцүүлгийг өнөөдөр зохион байгууллаа.  Энэ оны 04 дүгээр сард УИХ-аас баталсан “Төрийн албан хаагчийн ёс зүйн зөрчлөөс урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх үндэсний хөтөлбөр”-т бүх шатны төрийн албан хаагчдыг ёс зүйн багц цагийн цахим сургалтад жил бүр хамруулна гэж заасан. Уг хөтөлбөрийн хэрэгжилтийн хүрээнд цахим сургалтын сэдэв, агуулгыг тодорхойлохын тулд Төрийн албаны зөвлөл, Удирдлагын академи, Ёс зүйн дэд хороод, их дээд сургууль, иргэний нийгмийн байгууллага болон эрдэмтэн, судлаачдын төлөөлөл энэ удаагийн хэлэлцүүлэгт оролцсон юм. 

Хэлэлцүүлгийг нээж, УИХ-ын гишүүн, Ёс зүй, дэгийн байнгын хорооны дарга Б.Баярбаатар хэлсэн үгэндээ, төрийн албаны үнэт зүйлсийг хэвшүүлж, мэргэшсэн, тогтвортой байдлыг дээшлүүлэхийн тулд бүх шатны төрийн албан хаагчид ур чадвар, хариуцлага, ёс зүйн манлайллаар түүчээлэх ёстой гэдгийг тэмдэглэв. Тэрбээр төрийн албан хаагчийн ёс зүйн зарчим, нийтлэг хэм хэмжээг сахиулж, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хариуцлага хүлээлгэх, мөн соён гэгээрүүлэхтэй холбоотой эрх зүйн орчныг боловсронгуй болгоход анхаарч ажиллана гэлээ. Түүнчлэн энэ удаагийн парламентаас дэвшүүлсэн “Гурван төгөлдөршил” шинэтгэлийн хүрээнд хүн төвтэй, иж бүрэн зохицуулалттай, цаг үеийн шаардлагад нийцсэн эрх зүйн орчныг цогцлоосноор нийгэмд шударга ёс тогтож, авлига, албан тушаалын гэмт хэргээс үүдэлтэй аливаа зөрчил буурна гэж тодотголоо. 

Байнгын хорооны дарга Б.Баярбаатар хэлэхдээ, Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийн хэрэгжилтэд хяналт тавих, улмаар Ёс зүйн хороо болон Ёс зүйн дэд хороодын бие даасан, хараат бус байдлыг хангах чиг үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулж буйгаа дурдсан юм. Хэлэлцүүлэг “Ёс суртахууны төлөвшил ба Төрийн албан хаагчийн ёс зүйн сургалтын арга зүй”, “Төрийн албан хаагчийн ёс зүйн сургалтын агуулга” зэрэг үндсэн илтгэлүүдээр үргэлжиллээ. 

Төрийн албаны ангиллаас хамааран 6 өөр зорилтот бүлэгт чиглэсэн, нийт 48 цагийн цахим сургалтын хөтөлбөрийг боловсруулсан тухай Ёс зүйн хорооны гишүүн, доктор Ч.Эрдэнэчимэг танилцуулав. Хэлэлцүүлэгт оролцогчдын зүгээс сургалтын агуулга, хэрэглэгдэхүүн, үнэлгээ болон үр дүнг тооцох аргачлалын талаар асуулт асууж, саналаа хэлцгээсэн юм. Тэд ёс зүйн манлайллаар дамжуулан байгууллагын соёлыг төлөвшүүлснээр төрийн албаны үнэлэмж төдийгүй иргэдийн төрд итгэх итгэлийг нэмэгдүүлэх ач холбогдолтой гэдэгт санал нэгтэй байлаа хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.

 

 

2 Сэтгэгдэл
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00
Хамгийн их уншсан