Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

УИХ-ын дарга С.Бямбацогт СОР17 хурлын бэлтгэл ажилтай танилцав УИХ-ын гишүүн Х.Болормаа: Иргэдийн оролцоо, олон нийтийн хяналт, санал шүүмжлэл нь хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангахад чухал ач холбогдолтой Цөлжилтийн үндэсний тайланг шинэчлэн гаргалаа Хиймэл оюуны үндэсний зөвлөл: Дижитал эдийн засгийг өсгөнө Замын хөдөлгөөний хохирлыг бууруулах Үндэсний зөвлөлийг дахин сэргээлээ Газрын тосны үйлдвэрийн бүтээн байгуулалтыг дотоодын цэргүүд хамгаална   Багахангай-Хөшигийн хөндий-Эмээлт чиглэлийн 214.9 км төмөр зам есдүгээр сард ашиглалтад орно   “ТОРГОНЫ ЗАМЫН ЖИНГИЙН ЦУВАА” ХАРХОРУМЫН ТҮҮХ, ХАНГАЙН БҮСИЙН МАЛЧДЫН УЛАМЖЛАЛТ АРГА УХААНТАЙ ТАНИЛЦЛАА ЯПОНД ҮҮССЭН ХАР САЛХИНЫ УЛМААС ЗАРИМ НИСЛЭГИЙН ХУВААРЬТ ӨӨРЧЛӨЛТ ОРЛОО 2026–2027 оны хичээлийн жилд улсын хэмжээнд 258,921 хүүхдийг сургуулийн өмнөх боловсролд хамруулна
Хүний нөөцийн мэргэжилтнүүдэд зориулсан “HR-2024” чуулган боллоо

НЗДТГ-аас нийслэл хот үүсэн байгуулагдсаны 385 жилийн ой, Монгол Улсын Засгийн газрын тогтоолоор баталсан “Хүний нөөцийн ажилтны өдөр”-ийг угтан нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын удирдах албан тушаалтан, хүний нөөцийн асуудал хариуцсан мэргэжилтнүүдэд зориулсан “HR-2024” чуулганыг өнөөдөр зохион байгууллаа. Гурав дахь жилдээ уламжлал болгон зохион байгуулж буй тус чуулган нь Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хууль, Хөдөлмөрийн тухай хуулийн хэрэгжилт, анхаарах асуудал, хүний нөөцийн удирдлага, хүний нөөцийн хөгжлийн бодлогын орчин үеийн чиг хандлагын талаар мэдээлэл өгөх, тулгамдаж буй асуудлыг тодорхойлох, шийдвэрлэх арга замыг хэлэлцэх, харилцан суралцах зорилготой.

Чуулганд нийслэл, дүүргийн ИТХ, ЗДТГ, УБЗАА, хэрэгжүүлэгч агентлагууд зэрэг нийт 69 байгууллагын удирдах албан тушаалтнууд болон хүний нөөцийн асуудал хариуцсан 100 гаруй албан хаагч оролцлоо. Чуулганаар төрийн албан хаагчийн ёс зүйн зөрчлөөс урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх үндэсний хөтөлбөр, хүний нөөцтэй холбоотой шийдвэр гаргахад анхаарах асуудал, ажилтныг тогтвортой ажиллахад нөлөөлж буй хүчин зүйлүүд, хүний нөөцийн хомсдол, шийдвэрлэх арга зам, хүний нөөцийн хөгжлийн олон улсын туршлага зэрэг сэдвүүдээр илтгэл хэлэлцүүлэв. 

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан