Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

"ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК-ИЙН БҮХ ЦАГ ҮЕИЙН НҮҮРСНИЙ ЭКСПОРТЫН ХОНОГИЙН ДЭЭД ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН ТОГТООЛОО Алтан цомын барилдааныг М-Си-Эс Энержи , Апу скайтел багууд 46 даваагаар тэргүүлж байна “Гермес” худалдааны төвийн нүхэн гарцын туннелийн их биеийн бүтээцийг түлхэх технологиор хийж дууслаа “МУЗЕЙН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ АЖИЛ” СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА Нэгдүгээр тойрог зам төсөл хэрэгжсэнээр хотын төвөөр дамжих тээврийн эрчим нэмэгдэнэ Голомт банк Монголын Волейболын Холбоотой хамтран ажиллах гэрээг үзэглэлээ НӨАТ-ын сугалааны тохирол маргааш явагдана Гашуунсухайт–Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын төслийн барилга угсралтын ажил хэвийн үргэлжилж байна Хүүхдийн тусламжийн 108 утсанд долоон хоногийн хугацаанд 1575 дуудлага иржээ СХД-ийн 32 дугаар хороонд 280 хүүхдийн хүчин чадалтай бага сургууль, цэцэрлэгийн цогцолборыг ашиглалтад орууллаа
Нийт 112600 тээврийн хэрэгсэлд үзлэг шалгалт хийж, 291 тарваганы мах илрүүллээ

Нийслэлийн Засаг даргын 2024 оны “Тарваган тахал болон хүн, мал амьтны гоц халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх талаар авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” А/948 дугаар захирамжийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд 2024 оны 08 дугаар сарын 15-ны өдрөөс 10 дугаар сарын 15-ны өдөр хүртэлх хугацаанд нийслэлийн Онцгой байдлын газар, Цагдаагийн удирдах газар, Экологийн цагдаагийн алба, Тээврийн цагдаагийн албаны хамтарсан бүрэлдэхүүн хяналт шалгалтыг зохион байгуулж ажиллалаа.Багахангай, Налайх, Сонгинохайрхан, Хан-Уул, Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэр дэх авто тээврийн шалган нэвтрүүлэх товчоодод давхардсан тоогоор 62 хоног 3100 алба хаагч 24 цагаар үүрэг гүйцэтгэлээ.Хяналт шалгалтын хүрээнд нийт 112600 тээврийн хэрэгсэлд үзлэг шалгалтыг хийж, 70 удаагийн үйлдлээр 291 ширхэг тарваганы мах илрүүлэн, зөрчил гаргасан 79 хэрэгт 23.5 сая төгрөгийн торгууль ногдуулж, 139.4 сая төгрөгийн нөхөн төлбөр төлүүлсэн байна гэж Нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ. 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан