Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ХҮҮХЭД ХАМГААЛЛЫН ТОГТОЛЦООНД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛУУДААР ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛАВ Сонгинохайрхан дүүрэгт төрийн цахим үйлчилгээний өөртөө үйлчлэх цэг 24/7 ажиллана МИШЭЭЛ ЭКСПО төвд “Medical Health Technology 2026” эрүүл мэндийн нэгдсэн үзэсгэлэнг нээв “Улаанбаатар марафон 2026”-д түрүүлсэн тамирчны сорьцоос хориотой бодис илэрчээ Нэг тэрбум төгрөгийн тэтгэлэгт хөтөлбөрт 10 их, дээд сургуулийн 300 орчим оюутан бүртгүүлжээ Зудын нөхцөлд малын хорогдлыг таамаглах, малчдын эмзэг байдлыг тодорхойлох арга зүй, аргачлал боловсруулах судалгааны ажлын хэлэлцүүлэг зохион байгуулав Говийн бүсэд сэргээгдэх эрчим хүчний үүсгүүр барих гүйцэтгэгч тодорлоо ШУУД: Ардчилсан нам “4/11 мэдээллийн цаг”-аараа төсвийн асуудлаар мэдээлэл хийж байна Өнөөдөр дараах автозамыг түр хугацаанд хаана Усан сэлэлтийн тамирчид 4 удаа Монгол Улсын дээд амжилтыг шинэчиллээ
Ерөнхий боловсролын сургуулиудад хараа шалгах багц хүлээлгэн өглөө

Энэ хичээлийн жилийн I улирлын бие даалтын долоо хоногт нийслэл дэх 1-р ангийн сурагчдыг нүд, шүд, зүрх судасны үзлэгт хамруулна.Энэ хүрээнд Баянзүрх, Хан-Уул дүүрэг дэх төрийн болон төрийн бус өмчийн ерөнхий боловсролын 50 сургуульд холын, ойрын, стерео хараа шалгах багцыг хүлээлгэн өгөв. Мөн сургуулийн удирдлага, эмч нарт хараа шалгах үзлэгийн зохион байгуулалт болон үзлэгийн бүртгэлийг eruulhuuhed.mn вэбэд суурилсан цахим программд оруулах талаар мэдээлэл өгч, үзлэг зохион байгуулсан сургуулийн эмч туршлагаа хуваалцлаа.

Одоогийн байдлаар нийслэлийн ерөнхий боловсролын 21, 14, 163, 75-р сургуулиуд нүдний үзлэгийг зохион байгуулж эхэлсэн ба харааны үзлэгийн багц хүлээн авсан сургуулиудад Эрүүл мэндийн яам, “Орбис интернэйшнл” олон улсын байгууллагын бэлтгэсэн мэргэжлийн нүдний эмч нар ажиллаж, илрүүлэг, үзлэгийг чиглүүлэх юм.Орон нутагт II улирлын бие даалтын долоо хоногт уг үзлэг, эрт илрүүлгийг зохион байгуулна гэж Боловсролын яамнаас мэдээллээ. 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан