Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

"ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК-ИЙН БҮХ ЦАГ ҮЕИЙН НҮҮРСНИЙ ЭКСПОРТЫН ХОНОГИЙН ДЭЭД ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН ТОГТООЛОО Алтан цомын барилдааныг М-Си-Эс Энержи , Апу скайтел багууд 46 даваагаар тэргүүлж байна “Гермес” худалдааны төвийн нүхэн гарцын туннелийн их биеийн бүтээцийг түлхэх технологиор хийж дууслаа “МУЗЕЙН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ АЖИЛ” СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА Нэгдүгээр тойрог зам төсөл хэрэгжсэнээр хотын төвөөр дамжих тээврийн эрчим нэмэгдэнэ Голомт банк Монголын Волейболын Холбоотой хамтран ажиллах гэрээг үзэглэлээ НӨАТ-ын сугалааны тохирол маргааш явагдана Гашуунсухайт–Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын төслийн барилга угсралтын ажил хэвийн үргэлжилж байна Хүүхдийн тусламжийн 108 утсанд долоон хоногийн хугацаанд 1575 дуудлага иржээ СХД-ийн 32 дугаар хороонд 280 хүүхдийн хүчин чадалтай бага сургууль, цэцэрлэгийн цогцолборыг ашиглалтад орууллаа
Төмөр замын дээд сургуулийн хойно үерийн хамгаалалтын далангийн ажил 90 хувьтай үргэлжилж байна

Баянгол дүүргийн 2 дугаар хороо, Төмөр замын дээд сургуулийн хойд талын Баруун уулын сувгийн үерийн хамгаалалтын далангийн засвар, шинэчлэлтийн ажил 90 хувьтай үргэлжилж байна.Энэ талаар ГУББГ-ын Далан сувгийн ашиглалт, засварын инженер Д.Ариунбаатараас тодрууллаа.

Тэрбээр “Баруун уулын сувгийн үерийн хамгаалалтын далан нь 32-ын тойргоос Дунд гол хүртэл нийт 12.4 км үргэлжилдэг. Өнгөрсөн жилийн үргэлжилсэн хур борооны улмаас эвдрэл үүсэж 30 метр газар нурсныг засаж, мөн босоо түшиц хана барьж байна. Үерийн хамгаалалтын далан нурсанд хажуугийн орон сууцны тохижилтын ажил буюу талбайн бетон цутгалтын ажил нөлөөлсөн. Барилгын талбайн ус босоо түшиц хана руу цутгагдаж хөндийлсөн нь даланг нураах нэг шалтгаан болсон. Засвар, шинэчлэлтийн ажил 90 хувьтай явж байна. Энэ долоо хоногт ажлыг дуусгана” гэв.

Нийтэлсэн: НЗДТГ-ын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан