Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

"ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК-ИЙН БҮХ ЦАГ ҮЕИЙН НҮҮРСНИЙ ЭКСПОРТЫН ХОНОГИЙН ДЭЭД ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН ТОГТООЛОО Алтан цомын барилдааныг М-Си-Эс Энержи , Апу скайтел багууд 46 даваагаар тэргүүлж байна “Гермес” худалдааны төвийн нүхэн гарцын туннелийн их биеийн бүтээцийг түлхэх технологиор хийж дууслаа “МУЗЕЙН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ АЖИЛ” СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА Нэгдүгээр тойрог зам төсөл хэрэгжсэнээр хотын төвөөр дамжих тээврийн эрчим нэмэгдэнэ Голомт банк Монголын Волейболын Холбоотой хамтран ажиллах гэрээг үзэглэлээ НӨАТ-ын сугалааны тохирол маргааш явагдана Гашуунсухайт–Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын төслийн барилга угсралтын ажил хэвийн үргэлжилж байна Хүүхдийн тусламжийн 108 утсанд долоон хоногийн хугацаанд 1575 дуудлага иржээ СХД-ийн 32 дугаар хороонд 280 хүүхдийн хүчин чадалтай бага сургууль, цэцэрлэгийн цогцолборыг ашиглалтад орууллаа
"Эмээлт эко аж үйлдвэрийн парк"-ийн бизнес инкубатор, үйлдвэр сургалтын төвийн барилга ашиглалтад орлоо

Төрийн үйлчилгээний чанар хүртээмжийг сайжруулах, иргэдийн амьдрах, ажиллах нөхцөлийг сайжруулах зорилгоор барилга угсралтын ажлууд явагдаж байна. Тодруулбал, жижиг, дунд үйлдвэрийг сурталчлах, орон нутгийн бизнес болон үйлдвэрүүдийн хоорондын уялдаа холбоо бий болгоход дэмжлэг үзүүлэх зорилгоор Хан-Уул дүүргийн 13 дугаар хороонд байрлах “Эмээлт эко аж үйлдвэрийн парк” төслийн бизнес инкубатор, үйлдвэр сургалтын төвийн барилга ашиглалтад орлоо.Тус барилга нь зоорьтой дөрвөн давхар бөгөөд хүлээлгийн өрөө, цайны газар, оффис өрөө, сургалтын танхим, үзэсгэлэнгийн өрөөний зохион байгуулалттай юм. Мөн барилгын гадна явган хүний зам талбай, авто зогсоолын ажлууд хийгдсэн бөгөөд ногоон байгууламжийг нэмэгдүүлэх ажил хийгдэнэ.Нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар тус ажлыг “Гурван булаг сод” ХХК гүйцэтгэж Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар захиалагчийн техникийн хяналтыг хэрэгжүүлэн ажиллалаа.

Нийтэлсэн: НЗДТГ-ын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан