Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Шилдэг залуу эрдэмтэн, эмч нар Ерөнхийлөгчийн нэрэмжит шагнал хүртлээ Г.Занданшатар: Хүнсний хувьсгалыг үргэлжлүүлнэ “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК 2025 ОНЫ 12 САРЫН 12-НЫ БАЙДЛААР 1,6 ИХ НАЯД ТӨГРӨГИЙН ТАТВАР ТӨЛӨӨД БАЙНА Фото сурвалжилга: Хотын нэг өдөр Оюу толгойн асуудлаарх өнөөдрийн нотлох баримтыг шинжлэн судлах сонсголд 95 гэрч оролцоно Налайх дүүрэгт монгол өв уламжлал, ёс заншлын өргөө 100 ортой цэцэрлэгийн барилга угсралтын ажил дууслаа “ИХ ТҮМЭН САНААЧИЛГА” ХӨТӨЛБӨРИЙН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ЗӨВЛӨЛИЙН 16 ДУГААР УУЛЗАЛТ БОЛЛОО СУРАГЧДЫН ДУНД "ETT-HERO 15/15" АЯЛАЛ ЗОХИОН БАЙГУУЛЛАА 2025 ОНЫ НҮҮРСНИЙ ЭКСПОРТЫН ХОНОГИЙН ДЭЭД ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН ТОГТООЛОО Евразийн эдийн засгийн холбоотой байгуулах худалдааны түр хэлэлцээрийг соёрхон батлах болон Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангамж, нийлүүлэлтийг дэмжих тухай хуулийн төслүүдийг хэлэлцэв
Бурхан багш ээжийнхээ ачийг дээдийн номоор хариулсан

Ч.ГАНТУЛГА

Монголын бурхан шашинтны төв Гандантэгчинлэн хийдээс мэдээлэл хийлээ. Маргааш Бурхан багшийн Эхийн ачийг хариулсан дүйчин өдөр тохиож буй. Тиймээс энэ өдөр ямар арга хэмжээ зохион байгуулах талаар албаныхан мэдээлэл өгсөн юм. Хийдийн ХМОНХА-ны тэргүүн А.Батцэнгэл “Бурхан багшийн намтар, үйлсийг нийт 12 хэсэгт хуваан үздэг. Өөрөөр хэлбэл, лагшин мэндэлсэн дүйчин өдрөөс нирваан дүрийг үзүүлэх хүртэл 12 онцгой үйл явдал тохиосон гэдэг. Тэдгээрээс  бурхан багшийн лагшин мэндэлсэн, Номын хүрдийг эргүүлсэн, Бурхны гэгээрлийн хутгыг олсон, Нирваан дүрийг үзүүлсэн, Бурхан багшийн эхийн ачийг хариулсан өдөр зэрэг нь онцгой тохиолдолд орж байгаа юм. Энэ өдөр бурхан багш ээждээ зориулан гэгээрлийн сургаал номыг айлдсанаар ээж нь гэгээрлийн хутагт хүрсэн түүхтэй. Тиймээс энэ өдрийг бурхны шашинтнууд Эхийн ачийг хариулах онцгой өдөр хэмээн үздэг” гэсэн юм. Тиймээс хүн төрөлхтөн энэ өдөр эцэг, эхийгээ баярлуулах, аав ээжийнхээ ачийг санах, эцэг эхээ тэтгэх үйлд шамдсаар ирсэн уламжлалтай ажээ. Сүсэгтэн олон энэ өдөр нар мандахаас маргааш өглөөний үүр цайх хүртэл өөрийн дотоод сэтгэлээ хянаж, сахил сахидаг онцгой зан үйл байдаг ажээ. Энэ тухай Хансүр, гавж Н.Нанзаддорж “Буддын сургаалд эцэг эхээ баярлуулах, баярлуулахын төлөө шамдах нь ямар чухал тухай сургасан байдаг. Бурхан багш ээжийнхээ ачийг дээдийн номоор хариулж, ээжийгээ гэгээрэлд хүргэсэн. Ингээд ээжийнхээ ачийг хариулчхаад манай дэлхийд ирсэн гэж үздэг. Эх хүний ачийг хариулна гэдэг тун хэцүү гэдэг. Үүний тулд тухайн хүн өөрийн дотор луу өнгийж, өөрийгөө бусдад тустай хүн мөн үү гэдэгт дүгнэлт хийх нь тун чухал” гэв. Бурхны шашинтай орнууд өргөн дэлгэр тэмдэглэснээр энэхүү өдөр эцэг, эхийн ачийг санаж, буян номд шамдах уламжлал тогтоод уджээ. Сүсэгтнүүд энэ өдөр нэг өдрийн санваар сахих, цагаан хоол идэх зэргээр хилэнцийг тэвчин, сэтгэлийг ариусган, ерөөл ном хурж, бурхан багшийн айлдсан "Эцэг эхийн ачийг хариулах" судар тэргүүтнийг унших нь ихэс дээдсийнхээ ачийг эргэн санах, үр хойчдоо ч үлгэр дуурайлал болох хүнлэг сэтгэлийн, уламжлалт ёс зүйн, хүмүүжлийн ч ихээхэн ач тустай гэж үздэг ажээ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2024 ОНЫ АРАВДУГААР САРЫН 22. МЯГМАР ГАРАГ. № 204 (7448)

 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан