Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Япон Улсад оршин суугаа монгол иргэдийн анхааралд Нислэгийн хөдөлгөөний удирдлагын төвийн систем,тоног төхөөрөмжийн шинэчлэлийг санхүүжүүлэх гэрээнд гарын үсэг зурлаа "Чөлөөлье" санаачилгын хүрээнд анхны "НОГООН ӨРТӨӨ” Булган аймагт нээгдлээ “Уул уурхайн зарим төслүүдийг эдийн засгийн эргэлтэд оруулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг өргөн мэдүүлэв Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2087 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ “Амраад аюулгүй аялъя” аян эхэллээ Хотон нуурт 2018 онд живсэн “Уаз фургон” загварын автомашиныг 36 метрийн гүнээс татан гаргалаа УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь Баян-Өлгий аймгийн 12 сумын нутаг дэвсгэрт хамаарах 319 нэрийг өөрчлөх УИХ-ын тогтоолыг баталлаа НЗДТГ-ын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Ү.Ганболдыг томиллоо
Р.Эрдэнэбүрэн: Хуучин машинуудыг “шахах” зоригтой алхмуудыг хийнэ

  Т.САЙХАН

Түгжрэлийн сайд буюу "20 минутын хот" Үндэсний хорооны дарга Р.Эрдэнэбүрэн түгжрэлийг бууруулах чиглэлд богино болон дунд хугацаанд ямар арга хэмжээ авч хэрэгжүүлэх талаар байр сууриа илэрхийллээ.  Тэрээр “Түгжрэл үүсгэж байгаа шалтгаануудын нэг бол шаардлага хангаагүй замууд байдаг. Би нийслэлийнхнийг зориг гаргаад эрчимтэй зам засварын ажил хийж байгааг дэмжиж байгаа. Түгжрэлийг бууруулахын тулд аливаа ажил, төслийг маш сайн судалгаатай эхлүүлэх шаардлагатай байна. Хоёрдугаарт, мэргэжлийн хүмүүсийн үгийг сонсож байна. Гуравдугаарт, бүх зүйлээ тохироод, ялангуяа шийдвэр гаргах шатанд, нэгдсэн ойлголтод хүрснийхээ дараа аливаа асуудлыг зарлаж байя гэж бодож байна. Тийм учраас одоо чимээгүй байгаа юм шиг харагдаад байгаа байх. Манай үндэсний хороо, мэргэжлийн хүмүүс маань маш сайн ажиллаж байгаа. Бид саяхан Хятадын томоохон компанитай очиж уулзаад ирлээ. Энэ хүрээнд түгжрэлийг бууруулахын тулд 2-3 төслийг яаралтай хийх шаардлагатай гэж үзэж байгаа. Ойрын хугацаанд 10 орчим дөрвөн замын уулзварыг хоёр түвшний болгоё гэсэн яриа хэлэлцээрүүд хийгдээд явж байна. Хоёрдугаарт, зөвхөн автобус биш өөр нийтийн тээврүүдийг нэвтрүүлэхээр зорьж байгаа. Ер нь 2028 он гэхэд нэг хүнд ногдох ДНБ-ий хэмжээг 10 мянган доллар хүргэнэ гэж зорилт тавьж байна. Иймд бид аль болох буруу талдаа рультэй хуучин машинаасаа салах, зөв талдаа рультэй шинэ машинууд руу шилжих шахалтууд хийж эхэлнэ гэж бодож байгаа. Тухайлбал, буруу талдаа рультэй машинуудын импортын татварыг нэмэгдүүлэх эсвэл хуучин машинуудыг импортоор оруулж ирэхийг хориглох зоригтой алхам хийх хэрэгтэй байна.  Одоо Улаанбаатарт 800 мянган машин байна” гэлээ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2024 ОНЫ АРАВДУГААР САРЫН 22. МЯГМАР ГАРАГ. № 204 (7448)

 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан