Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага эхэллээ НИТХ-ын даргад Д.Ихбаярыг батламжилжээ Улсын төсвийн төслийг боловсруулахад Үйлдвэрчний эвлэлийн санал, байр суурийг тусгаж ажиллахыг Засгийн газрын гишүүдэд үүрэг болгов  100 хувь цахилгаан хөдөлгүүртэй автомашинд ногоон улсын дугаар олгож, дугаарын хязгаарлалтад хамруулахгүй БНХАУ-ын Цинхуа их сургуулийн удирдлагууд бүсчилсэн хөгжлийн чиглэлээр боловсон хүчин бэлтгэх, судалгааны ажилд дэмжлэг үзүүлэхээ илэрхийллээ Дархан хотын харилцагчдад тусгайлан зориулсан “SocialPay Loves Darkhan” урамшуулал эхэллээ “Монгол Улсын хөгжлийн 2027 оны төлөвлөгөө батлах тухай” УИХ-ын тогтоолын төсөл өргөн мэдүүллээ Ханын материал орон сууцжуулах төсөл хэрэгжсэнээр агаар, хөрсний бохирдол буурна Эмээлт эко аж үйлдвэрийн паркаас Шувуун фабрик хүртэлх 12.55 км авто зам барина Сүхбаатар дүүрэг 2026 оныг “Хүүхдийн хөгжлийг дэмжих жил” болгон зарлажээ
Ц.Туваан: Энэтхэгийн Экзим банкнаас 431 сая ам.долларыг нэмж авснаар төсөл зогсолтгүй явах нөхцөл бүрдэнэ

Т.САЙХАН

Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Туваан  МАН-ын бүлгийн хурал дээр Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх асуудлыг танилцуулжээ.  Тэрээр үйлдвэрийн явц, тос дамжуулах хоолойн бүтээн байгуулалтын явц, үйлдвэрийн ажилчдын хотхоны бүтээн байгуулалтын явцаас мэдээлэл өгсөн. Энэтхэг улсын 1.2 тэрбум ам.долларын зээлээр Газрын тос боловсруулах үйлдвэртэй болох төсөл 2019 оноос эхэлсэн. Бид дөрвөн багцад хувааж ажлыг эхлүүлсэн бөгөөд эхний багц дуусах шатандаа яваа. Харин хоёр, гуравдугаар багц хэрэгжээд явж байгаа бол дөрөвдүгээр багц дээр нийт санхүүжилт хүрэлцэхгүй нөхцөл байдал үүсч, 431 сая ам.доллараар нэмэгдэх нөхцөл байдал үүссэн. Цар тахлын дараагаар бүтээн байгуулалтын өртөг хэд дахин өссөн учраас ийм асуудал үүсч байна. Энэтхэгийн Экзим банкнаас 431 сая ам.долларыг нэмж авах гэрээг байгуулснаар энэ төсөл зогсолтгүй явах нөхцөл бүрдэнэ Ингэснээр 2027 оны наймдугаар сард ашиглалтад оруулахаар төлөвлөж байна. Бид нэмэлт санхүүжилтын гэрээг яаравчлан байгуулах шаардлагатай байгаа. Өнөөдрийн байдлаар "Петро Чайна Дачин Тамсаг", "Доншин" компаниуд газрын тос олборлож байгаа. Энэ онд 530 орчим мянган тонн түүхий тосыг олборлохоор төлөвлөсөн. Бидэнд нэг сая орчим тонн түүхий тосны нэмэлт хэрэгцээ үйлдвэр ашиглалтад орсноор үүснэ. Бид олборлогч компаниудтай хамтран ажиллаж, хайгуулын талбайгаа нэмж зарлана. Жишээлбэл "Петро Матад" ХХК 2024 оны аравдугаар сарын 25-нд олборлолтын үйл ажиллагаагаа эхлүүлж байгаа. Саяхан БНХАУ-д Ерөнхий сайд "Петро Чайна Дачин Тамсаг"  ХХК-ийн толгой компанитай албан уулзалт хийж, олборлолтыг нэмэгдүүлэх чиглэлээр нааштай яриа хэлэлцээрийг үргэлжлүүлэхээр болсон.1-4 дүгээр багцын гэрээнүүд яг хугацаагаа барьж ажиллана. Харин дөрөвдүгээр багц дээр гэрээ байгуулснаас хойш 36 сарын дотор ашиглалтад өгөх ёстой. Бид маш их яаравчилж, ойрын хугацаанд нэмэлт санхүүжилтээ шийдэж, УИХ-аар баталснаар хүчин төгөлдөр болж эхэлнэ. Үүнээс хойш цаг хугацаа тоологдож эхэлнэ. Энэ нь 1.6 тэрбум ам.долларын төсөл Монголын ард түмэн зээлийг төлөх учраас богино хугацаанд ашиглалтад оруулахыг зорьж ажиллана гэлээ. 

Эх сурвалж:www.polit.mn 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан