Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ХҮҮХЭД ХАМГААЛЛЫН ТОГТОЛЦООНД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛУУДААР ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛАВ Сонгинохайрхан дүүрэгт төрийн цахим үйлчилгээний өөртөө үйлчлэх цэг 24/7 ажиллана МИШЭЭЛ ЭКСПО төвд “Medical Health Technology 2026” эрүүл мэндийн нэгдсэн үзэсгэлэнг нээв “Улаанбаатар марафон 2026”-д түрүүлсэн тамирчны сорьцоос хориотой бодис илэрчээ Нэг тэрбум төгрөгийн тэтгэлэгт хөтөлбөрт 10 их, дээд сургуулийн 300 орчим оюутан бүртгүүлжээ Зудын нөхцөлд малын хорогдлыг таамаглах, малчдын эмзэг байдлыг тодорхойлох арга зүй, аргачлал боловсруулах судалгааны ажлын хэлэлцүүлэг зохион байгуулав Говийн бүсэд сэргээгдэх эрчим хүчний үүсгүүр барих гүйцэтгэгч тодорлоо ШУУД: Ардчилсан нам “4/11 мэдээллийн цаг”-аараа төсвийн асуудлаар мэдээлэл хийж байна Өнөөдөр дараах автозамыг түр хугацаанд хаана Усан сэлэлтийн тамирчид 4 удаа Монгол Улсын дээд амжилтыг шинэчиллээ
Нурууны хүнд хэлбэрийн муруйлт, хүүхдийн дээд болон доод мөчдийн хүнд хэлбэрийн төрөлхийн согогийг эх орондоо эмчилдэг болно

Гэмтэл согог судлалын үндэсний төвд амбулаториор нурууны мурийлт оношоор үзлэгт хамрагдсан иргэдийн тоо сүүлийн жилүүдэд нэмэгдсээр байна.Тухайлбал, 2019 онд 150, 2020 онд 174, 2021 онд 211, 2022 онд 376, 2023 онд 554 онош тавигдаж, уг оношоор 18 мэс засал хийгджээ.Түүнчлэн тус төвд хүүхдийн дээд болон доод мөчдийн хүнд хэлбэрийн төрөлхийн согог оношлогдох, цаашлаад энэ төрлийн мэс заслын тоо ч нэмэгдэх хандлагатай байна.Тиймээс Монгол Улсад эмчлэгдэх боломжгүй өвчний жагсаалтад орсон дээрх өвчний эмчилгээг нэвтрүүлэх, нутагшуулах зорилготой ГССҮТ-ийн эмч нарын баг тун удахгүй БНСУ болон БНХАУ-ын эмнэлгийг зорьж, суралцахаар мордох гэж байна.Чиглэл чиглэлээрээ амжилттай суралцаж, Монгол улсад эмчлэгдэх боломжгүй өвчний жагсаалтаас хасуулах эрхэм зорилгыг өвөртөлж буй ГССҮТ-ийн эмч нарын багийг Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан хүлээж авч уулзан ихийг сурч, эмчилгээ үйлчилгээгээ эх орондоо богино хугацаанд нэвтрүүлэхийг захилаа.


Нурууны хүнд хэлбэрийн муруйлтын үеийн мэс заслын эмчилгээг суралцах БНСУ-ын Кореа их сургуулийн Ансан эмнэлэг нь дэлхийн дэвшилтэт анагаах ухааны судалгааны хүрээлэнтэй буюу аж үйлдвэр, их сургууль, эрдэм шинжилгээ, эмнэлгийн хамтын ажиллагаанд тулгуурласан үйлдвэржилтийн платформыг бий болгож, дотоодын эрүүл мэнд, эмнэлгийн технологийн салбарт тэргүүлдэг эмнэлэг бол БНСУ-ын Сунчинхён их сургуулийн Бүчён эмнэлэг нь орчин үеийн эмнэлзүйн төвүүдэд нэн ховор байдаг томографийн эмчилгээний төвтэй аж.



Эмч нар сургалтад хамрагдснаар нурууны төрөлхийн болон шалтгаан тодорхойгүй хүзүү, сээр, бүсэлхий нурууны хүнд хэлбэрийн мурийлтыг мэс заслын аргаар Монгол улсад эмчилдэг болохоос гадна нурууны бусад мэс засал “O-Arm болон Navigation system”-ийг нэвтрүүлнэ. Мөн  хүүхдийн дээд болон доод мөчдийн хүнд хэлбэрийн төрөлхийн согогийн мэс засал эмчилгээ, хүүхдийн ясны хортой болон хоргүй хавдрын мэс засал эмчилгээний арга техникт суралцах юм.







Нийтэлсэн: Эрүүл мэндийн яам

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан