Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

УИХ-ын дарга С.Бямбацогт СОР17 хурлын бэлтгэл ажилтай танилцав УИХ-ын гишүүн Х.Болормаа: Иргэдийн оролцоо, олон нийтийн хяналт, санал шүүмжлэл нь хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангахад чухал ач холбогдолтой Цөлжилтийн үндэсний тайланг шинэчлэн гаргалаа Хиймэл оюуны үндэсний зөвлөл: Дижитал эдийн засгийг өсгөнө Замын хөдөлгөөний хохирлыг бууруулах Үндэсний зөвлөлийг дахин сэргээлээ Газрын тосны үйлдвэрийн бүтээн байгуулалтыг дотоодын цэргүүд хамгаална   Багахангай-Хөшигийн хөндий-Эмээлт чиглэлийн 214.9 км төмөр зам есдүгээр сард ашиглалтад орно   “ТОРГОНЫ ЗАМЫН ЖИНГИЙН ЦУВАА” ХАРХОРУМЫН ТҮҮХ, ХАНГАЙН БҮСИЙН МАЛЧДЫН УЛАМЖЛАЛТ АРГА УХААНТАЙ ТАНИЛЦЛАА ЯПОНД ҮҮССЭН ХАР САЛХИНЫ УЛМААС ЗАРИМ НИСЛЭГИЙН ХУВААРЬТ ӨӨРЧЛӨЛТ ОРЛОО 2026–2027 оны хичээлийн жилд улсын хэмжээнд 258,921 хүүхдийг сургуулийн өмнөх боловсролд хамруулна
Цахим эдийн засгийг эрчимжүүлэхэд Европын сэргээн босголт, хөгжлийн банктай хамтарна

Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Ц.Баатархүү Европын сэргээн босголт, хөгжлийн банкны Монгол дахь Суурин төлөөлөгч Ханнес Такачийг хүлээн авч уулзав.Уулзалтын эхэнд, Ц.Баатархүү сайд хамтарсан Засгийн газар хөгжил дэвшлийн 14 мега төслийг хэрэгжүүлэхээр төлөвлөснөөс хоёр нь цахим хөгжил, инновац, харилцаа холбооны салбартай хамааралтай ажлууд бий. Мөн их өгөгдөл, хиймэл оюун ухааны хууль эрх зүйн орчныг бий болгохоор ажлын хэсэг байгуулан ажиллаж байгааг онцлов.Мөн Үндэсний танилт нэвтрэлтийн ДАН системийг сайжруулах, аюулгүй байдлыг хангах чиглэлээр Европын сэргээн босголт, хөгжлийн банк холбогдох зөвлөмжийг гаргаж өгсөнд талархаж байна. Төрийн байгууллагууд ХУР, ДАН системийг ашиглан төрийн үйлчилгээг иргэн аж ахуйн нэгжид саадгүй хүргэх, мэдээлэл солилцох, цаасан суурьтай бичиг баримтыг хэрэглээнээс халах чиглэлээр зорилт тавин ажиллаж байна. Засгийн газрын 100 хоногт дроны зориулалтын туршилтын бүсийг байгуулахаар ажиллаж буйг дуулгав. Ирэх дөрвөн жилд Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам “Цахим эдийн засаг”-ийг бүтээх, тоон гарын үсгийн хэрэглээг иргэдийн дунд хэвшил болгох үүднээс “Esign Client” программыг хөгжүүлэх төсөл дээр хамтран ажиллах саналаа илэрхийллээ.Европын сэргээн босголт, хөгжлийн банкны Монгол дахь Суурин төлөөлөгч Ханнес Такач хэлэхдээ Монгол Улсад цахим эдийн засгийг эрчимжүүлэхэд тулгарч буй бэрхшээл, боломжуудыг тодорхойлох чиглэлд зөвлөх үйлчилгээ үзүүлж, техникийн туслалцааны хоёрдугаар үе шатыг эхлүүлэхэд бэлэн байгаагаа онцлов.Тус банк нь дэлхийд технологиор тэргүүлэгч орнуудын сайн туршлагыг бусад улс оронд нутагшуулах чиглэлд анхаарч ажилладаг. Энэ хүрээнд Монгол Улстай дата төв байгуулах, кибер аюулгүй байдлыг хангах чиглэлд хамтран ажиллах бүрэн боломжтой гэдгээ илэрхийллээ.Уулзалтын төгсгөлд Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Ц.Баатархүү Монголын стартап компаниудыг дэмжих хамтарсан хөрөнгө оруулалтын сан байгуулах чиглэлд цаашид хамтран ажиллах хүсэлтэй буйгаа онцлов гэж Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яамнаас мэдээллээ. 

 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан