Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

УИХ-ын дарга С.Бямбацогт СОР17 хурлын бэлтгэл ажилтай танилцав УИХ-ын гишүүн Х.Болормаа: Иргэдийн оролцоо, олон нийтийн хяналт, санал шүүмжлэл нь хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангахад чухал ач холбогдолтой Цөлжилтийн үндэсний тайланг шинэчлэн гаргалаа Хиймэл оюуны үндэсний зөвлөл: Дижитал эдийн засгийг өсгөнө Замын хөдөлгөөний хохирлыг бууруулах Үндэсний зөвлөлийг дахин сэргээлээ Газрын тосны үйлдвэрийн бүтээн байгуулалтыг дотоодын цэргүүд хамгаална   Багахангай-Хөшигийн хөндий-Эмээлт чиглэлийн 214.9 км төмөр зам есдүгээр сард ашиглалтад орно   “ТОРГОНЫ ЗАМЫН ЖИНГИЙН ЦУВАА” ХАРХОРУМЫН ТҮҮХ, ХАНГАЙН БҮСИЙН МАЛЧДЫН УЛАМЖЛАЛТ АРГА УХААНТАЙ ТАНИЛЦЛАА ЯПОНД ҮҮССЭН ХАР САЛХИНЫ УЛМААС ЗАРИМ НИСЛЭГИЙН ХУВААРЬТ ӨӨРЧЛӨЛТ ОРЛОО 2026–2027 оны хичээлийн жилд улсын хэмжээнд 258,921 хүүхдийг сургуулийн өмнөх боловсролд хамруулна
Монгол, Францын бизнес зөвлөлийн дарга Клод Имовэн тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзав

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Францын аж ахуйн нэгжүүдийн хөдөлгөөний дэргэдэх Монгол, Францын бизнес зөвлөлийн дарга Клод Имовэн тэргүүтэй төлөөлөгчдийг өнөөдөр хүлээн авч уулзлаа. 

Уулзалтын үеэр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монгол, Францын харилцаа сүүлийн жилүүдэд идэвхтэй өрнөж байгааг онцолж, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд хоёр улсын бизнес эрхлэгчдийн шууд харилцаа, үр дүнтэй хамтын ажиллагаа чухал үүрэгтэйг тэмдэглэв.  Энэ хүрээнд Монголын Үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхим, Францын аж ахуйн нэгжүүдийн хөдөлгөөнөөс  энэ сарын 30-нд хамтран зохион байгуулах хоёр улсын бизнес эрхлэгчдийн уулзалт амжилттай болж, хоёр улсын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг тэлэхэд хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлэв.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ шинээр байгуулагдсан  Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, түүнд тусгагдсан мега төслүүд болон гадаадын хөрөнгө оруулалтыг татах, бизнесийн орчныг сайжруулах чиглэлээрх бодлого, үйл ажиллагааны талаар мэдээлэл өглөө.

Мөн Монгол, Францын хамтран хэрэгжүүлж буй төслүүдийн талаар санал солилцож, Засгийн газрын зүгээс уран олборлох төслийн хүрээнд байгаль орчны асуудалд онцгой ач холбогдол өгч байгаагаа Ерөнхий сайд илэрхийлэв. 

Уулзалтаар хоёр талын хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулж, хүнс, хөдөө аж ахуй, аялал жуулчлал, дэд бүтэц, мэдээллийн технологи зэрэг олон салбарт өргөжүүлэх боломжийн талаар санал солилцов.  

Уулзалтад Монгол, Францын хамтарсан төслүүдийг Францын талаас хэрэгжүүлэх аж ахуйн нэгжүүдийн төлөөлөл оролцсон нь ач холбогдолтой боллоо. 

Нийтэлсэн: Засгийн газрын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газар


 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан