Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

"ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК-ИЙН БҮХ ЦАГ ҮЕИЙН НҮҮРСНИЙ ЭКСПОРТЫН ХОНОГИЙН ДЭЭД ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН ТОГТООЛОО Алтан цомын барилдааныг М-Си-Эс Энержи , Апу скайтел багууд 46 даваагаар тэргүүлж байна “Гермес” худалдааны төвийн нүхэн гарцын туннелийн их биеийн бүтээцийг түлхэх технологиор хийж дууслаа “МУЗЕЙН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ АЖИЛ” СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА Нэгдүгээр тойрог зам төсөл хэрэгжсэнээр хотын төвөөр дамжих тээврийн эрчим нэмэгдэнэ Голомт банк Монголын Волейболын Холбоотой хамтран ажиллах гэрээг үзэглэлээ НӨАТ-ын сугалааны тохирол маргааш явагдана Гашуунсухайт–Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын төслийн барилга угсралтын ажил хэвийн үргэлжилж байна Хүүхдийн тусламжийн 108 утсанд долоон хоногийн хугацаанд 1575 дуудлага иржээ СХД-ийн 32 дугаар хороонд 280 хүүхдийн хүчин чадалтай бага сургууль, цэцэрлэгийн цогцолборыг ашиглалтад орууллаа
Хүнд хэлбэрийн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн дэмжих төвийг байгуулах 24 тэрбум төгрөгийг улсын төсөвт тусгажээ

БНХАУ-ын Засгийн газрын буцалтгүй тусламжаар байгуулсан хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд эрүүл мэнд, боловсрол, нийгмийн сэргээн засах төрөлжсөн мэргэжлийн гурав дахь шатлалын тусламж үйлчилгээг улсын хэмжээнд үзүүлэх “Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сэргээн засах хөгжлийн төв”-ийн 5 жилийн ой тохиож байна.

Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сэргээн засах хөгжлийн төв үүдээ нээгээд таван жил болж, 42 мянган хүүхдэд нийгмийн хамгаалал, сэтгэлзүйн засал, протез, туслах хэрэгсэл үйлдвэрлэл, эрүүл мэндийн сэргээн засах тусламж үйлчилгээ үзүүлжээ.

Төвийн ойн арга хэмжээнд Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Л.Энх-Амгалан, БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Шэнь Минь Жуан, НҮБ-ын Суурин төлөөлөгч ноён Тапан Мишра болон холбогдох албаныхан оролцлоо.

2025 оны хүнд хэлбэрийн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн асаргаа, сувилгаа, эрүүл мэнд, боловсрол зэрэг нийгмийн үйлчилгээг цогцоор нь үзүүлэх дэмжих төвийг байгуулахаар 24 тэрбум төгрөгийг улсын төсөвт тусгуулаад байна.

Мөн хүнд хэлбэрийн хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй гэр бүл, эцэг эх, асран хамгаалагчдын тэтгэмжийг 36 хувиар нэмэгдүүлж, 500 мянган төгрөг хүртэлх живхний зардлыг төрөөс хариуцдаг болно.

Дэмжих төвүүдийн үйл ажиллагааг төрийн бус байгууллагуудтай хамтран явуулахаа сайд онцоллоо гэж Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас мэдээллээ. 

 


 

1 Сэтгэгдэл
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00
Хамгийн их уншсан