Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

УИХ-ын дарга С.Бямбацогт СОР17 хурлын бэлтгэл ажилтай танилцав УИХ-ын гишүүн Х.Болормаа: Иргэдийн оролцоо, олон нийтийн хяналт, санал шүүмжлэл нь хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангахад чухал ач холбогдолтой Цөлжилтийн үндэсний тайланг шинэчлэн гаргалаа Хиймэл оюуны үндэсний зөвлөл: Дижитал эдийн засгийг өсгөнө Замын хөдөлгөөний хохирлыг бууруулах Үндэсний зөвлөлийг дахин сэргээлээ Газрын тосны үйлдвэрийн бүтээн байгуулалтыг дотоодын цэргүүд хамгаална   Багахангай-Хөшигийн хөндий-Эмээлт чиглэлийн 214.9 км төмөр зам есдүгээр сард ашиглалтад орно   “ТОРГОНЫ ЗАМЫН ЖИНГИЙН ЦУВАА” ХАРХОРУМЫН ТҮҮХ, ХАНГАЙН БҮСИЙН МАЛЧДЫН УЛАМЖЛАЛТ АРГА УХААНТАЙ ТАНИЛЦЛАА ЯПОНД ҮҮССЭН ХАР САЛХИНЫ УЛМААС ЗАРИМ НИСЛЭГИЙН ХУВААРЬТ ӨӨРЧЛӨЛТ ОРЛОО 2026–2027 оны хичээлийн жилд улсын хэмжээнд 258,921 хүүхдийг сургуулийн өмнөх боловсролд хамруулна
Гамшгаас сэргийлэхэд санхүүгийн оновчтой механизмыг нэвтрүүлэх асуудлаар Дэлхийн банктай хамтарч ажиллана

Уур амьсгалын өөрчлөлтөөс улбаатай гамшгийн эрсдэлийг бууруулах, Үндэсний сөрөн тэсвэрлэх чадавхыг бэхжүүлэх, гамшгийн бэлэн байдал, хариу арга хэмжээний санхүүжилтийн асуудлаар Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан, Дэлхийн банкны суурин төлөөлөгч Таехиун Ли тэргүүтэй албаны төлөөлөлтэй уулзалт хийлээ.

Энэ үеэр тэрбээр "Монголд төдийгүй дэлхий дахинаа уур амьсгалын өөрчлөлттэй холбоотой байгалийн гамшигт үзэгдлийн тоо, давтамж, хамрах хүрээ, хор хохирол жилээс жилд өсөн нэмэгдэж байгаа учраас гамшигт тэсвэртэй нийгмийг цогцлоох, дасан зохицож даван туулах, эрсдэлийг шилжүүлэх санхүүгийн тогтолцоог нэвтрүүлэхэд улс орнууд анхаарч эхэлсэн. Монгол Улсын Засгийн газар, Улсын Онцгой комиссын зүгээс Гамшгийн эрсдэлийг бууруулах менежмент, Үндэсний сөрөн тэсвэрлэх стратеги болоод хууль эрх зүйн орчныг сайжруулахдаа энэ чиглэлд анхаарч, олон нийтийн оролцоог ханган, орон нутгийн засаг захиргааны байгууллагын эрх мэдлийг нэмэгдүүлж байна. Цаашид Гамшгийн эрсдэлийн нэгдсэн сан, Эрсдэлийн даатгал зэрэг санхүүгийн хэрэгслүүдийг илүү боловсронгуй болгох зорилгоор олон улсын банк, санхүүгийн байгууллагуудтай хамтран гамшгийн эрсдэлийг бууруулах санхүүгийн платформыг нэвтрүүлэх саналыг миний бие УОК-ын даргын хувьд 2024 оны Ази, Номхон далайн бүсийн сайд нарын бага хуралд илэрхийлсэн" хэмээн онцолсон юм.

Уулзалтаар Дэлхийн банкны зүгээс тус санаачилгыг дэмжихээ илэрхийлж, гамшгийн бэлэн байдал болон гамшгийн дараах шуурхай хариу арга хэмжээ авахад зориулж, Дэлхийн банкны санхүүжилтийн нийт багцын 10 хувийн зарцуулагдаагүй үлдэгдлийг ашиглах боломжтой гэдгийг хэллээ гэж ОБЕГ-аас мэдээллээ. 

 


0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан