Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

УИХ-ын дарга С.Бямбацогт СОР17 хурлын бэлтгэл ажилтай танилцав УИХ-ын гишүүн Х.Болормаа: Иргэдийн оролцоо, олон нийтийн хяналт, санал шүүмжлэл нь хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангахад чухал ач холбогдолтой Цөлжилтийн үндэсний тайланг шинэчлэн гаргалаа Хиймэл оюуны үндэсний зөвлөл: Дижитал эдийн засгийг өсгөнө Замын хөдөлгөөний хохирлыг бууруулах Үндэсний зөвлөлийг дахин сэргээлээ Газрын тосны үйлдвэрийн бүтээн байгуулалтыг дотоодын цэргүүд хамгаална   Багахангай-Хөшигийн хөндий-Эмээлт чиглэлийн 214.9 км төмөр зам есдүгээр сард ашиглалтад орно   “ТОРГОНЫ ЗАМЫН ЖИНГИЙН ЦУВАА” ХАРХОРУМЫН ТҮҮХ, ХАНГАЙН БҮСИЙН МАЛЧДЫН УЛАМЖЛАЛТ АРГА УХААНТАЙ ТАНИЛЦЛАА ЯПОНД ҮҮССЭН ХАР САЛХИНЫ УЛМААС ЗАРИМ НИСЛЭГИЙН ХУВААРЬТ ӨӨРЧЛӨЛТ ОРЛОО 2026–2027 оны хичээлийн жилд улсын хэмжээнд 258,921 хүүхдийг сургуулийн өмнөх боловсролд хамруулна
Монгол Улсын ААН-үүд Шанхайн экспод уул уурхайн салбарынхаа хөгжил, өрсөлдөх боломжийг танилцуулж байна

2018 оноос хойш жил бүр зохион байгуулагдаж буй Шанхайн экспо нь дэлхий нийтийн хамтын ажиллагаа, худалдааны шинэ боломжийг эрэлхийлэх үндсэн зорилготой

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Хятадын олон улсын импортын VII экспо”-ийн нээлтэд хэлсэн үгэндээ “Монгол Улс Шанхайн экспод идэвхтэй оролцох нь БНХАУ төдийгүй бусад улстай эдийн засгийн харилцаа холбоогоо гүнзгийрүүлэх өргөн боломжийг нээсээр ирсэн. Монгол Улс, БНХАУ хоорондын худалдааны эргэлт 2023 оны байдлаар 17.6 тэрбум ам.доллар хүрсэн бол цаашид 20 тэрбум ам.доллар хүргэхийг зорьж байгаа”-гаа онцоллоо.

Мөн “Монгол Улсын Засгийн газар хиймэл оюунд түшиглэсэн цахим, ухаалаг технологийг хөгжлийн хурдасгуур болгох, ногоон хөгжлийн шилжилтийг хэрэгжүүлэх, хүний нөөцийн шилжилтэд анхаарч, ирээдүйн хөгжлөө төлөвлөх зэрэг шилжилтүүд хийхийг зорьж буй”-гаа тодотгов.

Монгол Улсын аж ахуйн нэгжүүд энэ удаагийн экспод ноос, ноолуураас гадна уул уурхайн салбарынхаа хөгжил дэвшил, зах зээлд өрсөлдөх боломжийг танилцуулж байна. Тухайлбал: “Эрдэнэс Тавантолгой”, “Ньюком групп”, “Макс групп”, “Капитал Маркет Монгол” зэрэг компани 10 гаруй аж ахуйн нэгж “Шанхайн экспо”-д оролцож байгаа юм.

“Шинэ эрин үед ирээдүйгээ хамтдаа хуваалцъя” уриа дор болж буй “Хятадын олон улсын импортын VII экспо”-ийн нээлтийн ёслолд Пакистан, Серби, Словак, Узбекистан, Малайз, Казахстан улсын Ерөнхийлөгч, Ерөнхий сайд нар оролцсон байна.

2018 оноос хойш жил бүр зохион байгуулагдаж буй Шанхайн экспо нь дэлхий нийтийн хамтын ажиллагаа, худалдааны шинэ боломжийг эрэлхийлэх үндсэн зорилготой бөгөөд хүнс, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн, автомашин, ухаалаг үйлдвэрлэл болон мэдээлэл технологи, өргөн хэрэглээний бараа, эрүүл мэндийн бүтээгдэхүүн болон тоног төхөөрөмж, худалдаа үйлчилгээ гэсэн хэсгүүдээс бүрдэж байгаа аж.

Зургаан удаагийн экспод 173 улс, бүс нутаг, олон улсын байгууллага оролцож, нийт 420 тэрбум ам.долларын худалдан авалт, борлуулалтын гүйлгээ хийж, 2500 нэр төрлийн бүтээгдэхүүн, үйлчилгээ, инновац, дэвшилтэт шинэ технологи танилцуулсан байна. 

 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан