Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Япон Улсад оршин суугаа монгол иргэдийн анхааралд Нислэгийн хөдөлгөөний удирдлагын төвийн систем,тоног төхөөрөмжийн шинэчлэлийг санхүүжүүлэх гэрээнд гарын үсэг зурлаа "Чөлөөлье" санаачилгын хүрээнд анхны "НОГООН ӨРТӨӨ” Булган аймагт нээгдлээ “Уул уурхайн зарим төслүүдийг эдийн засгийн эргэлтэд оруулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг өргөн мэдүүлэв Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2087 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ “Амраад аюулгүй аялъя” аян эхэллээ Хотон нуурт 2018 онд живсэн “Уаз фургон” загварын автомашиныг 36 метрийн гүнээс татан гаргалаа УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь Баян-Өлгий аймгийн 12 сумын нутаг дэвсгэрт хамаарах 319 нэрийг өөрчлөх УИХ-ын тогтоолыг баталлаа НЗДТГ-ын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Ү.Ганболдыг томиллоо
Г.Тэмүүлэн “Үндэсний эвсэл”-д, Д.Энхтүвшин ХҮН намд элсэх үү?

Б.ГАРЬД

Энэ УИХ анхныхаа улсын төсвийг хэлэлцэж байна. Урьд урьдны УИХ-аас огт өөрөөр, ер нь бол жинхэнэ хэлэлцүүлэг өрнөв. Төсвийн шүүсийг ч чадлаараа шахах шиг болов. Түүний зэрэгцээ шинэ гишүүдийн зарим нь хэн нь хэн бэ гэдгээ ч таниулж амжив. Мэдээж, 126 гишүүнтэй, тэдний нэг хэсэг нь намуудын жагсаалтаар, нэлээд нь тойрогт нэр дэвшиж сонгогдсон болохоор байр суурийн зөрүү ч гарч байгаа харагдлаа. Жишээлбэл, тойрогтой гишүүд “Таван тэрбум”-ын эрх мэдэл авах гэж чамгүй чардайв. Харин жагсаалтын гишүүд, дээрээс нь тойргоос сонгогдсон шинэ гишүүд түүнийг нь дэмжихгүй, шүүмжлэлтэй хандаж байв. Нэг үгээр хэлбэл, парламентын ардчилал сая нэг цухалзаж эхлэв бололтой.Үүний нэг илрэл болсон эрхэм гишүүдийн шилжилт хөдөлгөөн ч болох чимээ сураг дуулдаад явчихлаа. УИХ дахь МАН-ын бүлгийн энэ долоо хоногийн хурлын дараа хоёр ч гишүүн намаа солих шийдвэрийг гаргажээ. Уг нь МАН-ынхан бүлгийнхээ хуралдаанаар гурван асуудал хэлэлцсэн байна. УИХ-ын тухай хууль болон хуралдааны дэг, УИХ-ын хяналт шалгалтын тухай хууль зэрэг бусад эрх зүйн актад нийцүүлэн УИХ дахь МАН-ын бүлгийн үйл ажиллагааны дүрэм болон хуралдааны дэгийг шинэчилж баталжээ. Бүлгийнх нь шинэчилсэн дүрэмд “…Аливаа асуудалд олон ургалч үзлээр хандаж, гишүүдийн тэгш оролцоог хангах, мэргэжлийн байгууллагууд болон иргэний нийгмийн байгууллагуудтай  хамтран ажиллах” зэргийг онцгойлон тусгасан байна. Мөн “…УИХ дахь МАН-ын бүлэг нь сахилга, хариуцлага, дэг журамтай, хөгжлийн төлөө, бодлогыг манлайлагч улс төрийн хүчин байх бөгөөд амласнаа хэрэгжүүлдэг, амжилтыг дэмжиж, алдааг засдаг, хариуцлага тооцож чаддаг намын бүлэг байх болно” гэж оруулжээ.Тэгвэл үүний дараа УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн, Д.Энхтүвшин нар УИХ-д суудалтай өөр намд элсэхээр болжээ. Тэд энэ шийдвэрийнхээ дараа ирэх оны төсөвтэй холбоотой хэвлэлийн хурал зарлаж байр сууриа илэрхийлжээ. Ер нь бол УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэнгийн тухайд “…Хоёрдугаар хэлэлцүүлгийн дараа төсөв задардаггүй, тийм хуультай” гэдгийг хамгийн сайн мэднэ. Гэвч “Таван тэрбум”-аас нь эхлээд санал санаачилга нь дэмжлэг авалгүй, ерөнхийдөө үзэл санааны хувьд зөрчилдөж ийм шийдвэрт хүрчээ. Тэрээр “Үндэсний эвсэл”-д элсэхээр болжээ. Харин МҮХАҮТ-ын танхимын ерөнхийлөгч Д.Энхтүвшин ХҮН намд орох юм байна. Ингэхээр удахгүй УИХ дахь хүчнмй харьцаанд зохих өөрчлөлт орохоор болж байна. МАН хоёр суудлаар хорогдож, ХҮН нам, “Үндэсний эвсэл” тус бүр нэг суудлаар нэмэгдэх бололтой. 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2024 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН 6. ЛХАГВА ГАРАГ. № 215 (7459)

2 Сэтгэгдэл
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00
Хамгийн их уншсан