Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

"ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК-ИЙН БҮХ ЦАГ ҮЕИЙН НҮҮРСНИЙ ЭКСПОРТЫН ХОНОГИЙН ДЭЭД ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН ТОГТООЛОО Алтан цомын барилдааныг М-Си-Эс Энержи , Апу скайтел багууд 46 даваагаар тэргүүлж байна “Гермес” худалдааны төвийн нүхэн гарцын туннелийн их биеийн бүтээцийг түлхэх технологиор хийж дууслаа “МУЗЕЙН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ АЖИЛ” СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА Нэгдүгээр тойрог зам төсөл хэрэгжсэнээр хотын төвөөр дамжих тээврийн эрчим нэмэгдэнэ Голомт банк Монголын Волейболын Холбоотой хамтран ажиллах гэрээг үзэглэлээ НӨАТ-ын сугалааны тохирол маргааш явагдана Гашуунсухайт–Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын төслийн барилга угсралтын ажил хэвийн үргэлжилж байна Хүүхдийн тусламжийн 108 утсанд долоон хоногийн хугацаанд 1575 дуудлага иржээ СХД-ийн 32 дугаар хороонд 280 хүүхдийн хүчин чадалтай бага сургууль, цэцэрлэгийн цогцолборыг ашиглалтад орууллаа
“Өндөр барилгад гарсан гал түймрийг унтраах” сэдэвт хамтарсан сургалтыг зохион байгуулж байна

Онцгой байдлын ерөнхий газраас ОХУ-ын Онцгой байдлын яамтай хамтран “Өндөр барилгад гарсан гал түймрийг унтраах” сэдэвт сургалтыг энэ сарын 6-8-ны өдрүүдэд зохион байгуулж байна.Нээлтийн ажиллагаанд ОБЕГ-ын дэд дарга, бригадын генерал Д.Намсрай оролцож, хэлсэн үгэндээ “Засгийн газар хоорондын хэлэлцээрийг хэрэгжүүлэх хамтарсан комиссын хуралдааныг жил бүр тогтмол хоёр талдаа ээлжлэн зохион байгуулсаар 29 жил болж байна. Өнгөрсөн 2023 онд болсон “Монгол-Оросын хамтарсан комиссын XIX хуралдаан”-ы үеэр батлагдсан 2024-2025 оны хамтран ажиллах төлөвлөгөөний дагуу зохион байгуулж байгаа сургалт ийнхүү эхэлж байна” гэлээ.Сургалтад нийслэлийн хүрээний Гал түймэр унтраах, аврах ангиудын захирагч, салааны дарга нарын 60 орчим алба хаагч хамрагдаж байна.ОХУ-ын Онцгой байдлын яамны сургагч багш нар удирдан явуулж байгаа тус сургалтаар өндөр барилгад гарсан гал түймрийн онцлог, туршлага сургамж, гал түймрийн тархалтыг зогсоох хариу арга хэмжээг шуурхай зохион байгуулах, өндөр барилгад гарсан гал түймрийг унтраах аврагч гал сөнөөгчийн бэлтгэл, өндөр барилгын хяналт шалгалт сэдвийн хүрээнд алба хаагчдад мэдлэг олгож байна гэж ОБЕГ-аас мэдээллээ. 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан