Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

"ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК-ИЙН БҮХ ЦАГ ҮЕИЙН НҮҮРСНИЙ ЭКСПОРТЫН ХОНОГИЙН ДЭЭД ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН ТОГТООЛОО Алтан цомын барилдааныг М-Си-Эс Энержи , Апу скайтел багууд 46 даваагаар тэргүүлж байна “Гермес” худалдааны төвийн нүхэн гарцын туннелийн их биеийн бүтээцийг түлхэх технологиор хийж дууслаа “МУЗЕЙН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ АЖИЛ” СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА Нэгдүгээр тойрог зам төсөл хэрэгжсэнээр хотын төвөөр дамжих тээврийн эрчим нэмэгдэнэ Голомт банк Монголын Волейболын Холбоотой хамтран ажиллах гэрээг үзэглэлээ НӨАТ-ын сугалааны тохирол маргааш явагдана Гашуунсухайт–Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын төслийн барилга угсралтын ажил хэвийн үргэлжилж байна Хүүхдийн тусламжийн 108 утсанд долоон хоногийн хугацаанд 1575 дуудлага иржээ СХД-ийн 32 дугаар хороонд 280 хүүхдийн хүчин чадалтай бага сургууль, цэцэрлэгийн цогцолборыг ашиглалтад орууллаа
Эрчим хүчний хэмнэлттэй амины орон сууцыг бодлогоор дэмжинэ

Өнгөрсөн хугацаанд ипотекийн зээлд нийт 138 мянга гаруй өрхийг хамруулж, орон сууцтай болгожээ.Цаашид ипотекийн зээлд хүн амынхаа зорилтот бүлгийг түлхүү хамруулах, урт хугацаанд хэрэгжих хамгийн сайн санхүүжилтийн механизмыг гаргах талаар Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Л.Энх-Амгалан Монголын банкны холбооны гүйцэтгэх захирал С.Амартай ярилцсан байна. Орлогод нийцсэн орон сууцны хөтөлбөр хэрэгжүүлэхдээ заавал өндөр барилга гэхгүйгээр, хашаандаа сайхан амьдрах, эрчим хүчний хэмнэлттэй амины орон сууц барихад бодлогын дэмжлэг үзүүлэхэд Дэлхийн банкнаас зөвлөх ажиллуулж байна. Зорилтот бүлэг гэдэгт юун түрүүнд гэр хорооллоос орон сууц руу, нийслэлээс орон нутаг руу шилжиж буй иргэд, анх удаа байр авч буй залуу гэр бүл хамаарна.Байрны үнийг хөөсрөхөөс сэргийлэх, эрчим хүчний хэмнэлттэй амины орон сууц барих ногоон зээлийг дэмжиж, арилжааны банк, Монголын ипотекийн корпорацийн уялдаа, хууль эрхзүйн орчныг сайжруулах хэрэгцээ шаардлага байна гэж Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Л.Энх-Амгалан мэдэгдлээ. Тэрбээр "Төрийн болон хувийн хэвшлийн байгууллагуудын уялдаа холбоогүй, нэгдсэн бодлогогүй явснаас үүдэн энэ зээл зорилтот бүлэгтээ төдийлөн хүрсэнгүй. Танил талаа ашиглаж зээл гаргуулаад, олон байр аваад түрээслэчихдэг бизнесийн зарчим руу шилжсэн"-ийг хэлж байлаа. 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан