Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

УИХ-ын дарга С.Бямбацогт СОР17 хурлын бэлтгэл ажилтай танилцав УИХ-ын гишүүн Х.Болормаа: Иргэдийн оролцоо, олон нийтийн хяналт, санал шүүмжлэл нь хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангахад чухал ач холбогдолтой Цөлжилтийн үндэсний тайланг шинэчлэн гаргалаа Хиймэл оюуны үндэсний зөвлөл: Дижитал эдийн засгийг өсгөнө Замын хөдөлгөөний хохирлыг бууруулах Үндэсний зөвлөлийг дахин сэргээлээ Газрын тосны үйлдвэрийн бүтээн байгуулалтыг дотоодын цэргүүд хамгаална   Багахангай-Хөшигийн хөндий-Эмээлт чиглэлийн 214.9 км төмөр зам есдүгээр сард ашиглалтад орно   “ТОРГОНЫ ЗАМЫН ЖИНГИЙН ЦУВАА” ХАРХОРУМЫН ТҮҮХ, ХАНГАЙН БҮСИЙН МАЛЧДЫН УЛАМЖЛАЛТ АРГА УХААНТАЙ ТАНИЛЦЛАА ЯПОНД ҮҮССЭН ХАР САЛХИНЫ УЛМААС ЗАРИМ НИСЛЭГИЙН ХУВААРЬТ ӨӨРЧЛӨЛТ ОРЛОО 2026–2027 оны хичээлийн жилд улсын хэмжээнд 258,921 хүүхдийг сургуулийн өмнөх боловсролд хамруулна
USA today: Дональд Трампын ялалтыг “улс төрийн гайхалтай эргэн ирэлт” гэв

2020 онд ерөнхийлөгчийн суудлаа алдаж, түүнийг дэмжигчид нь АНУ-ын Капитол руу халдлага үйлдсэний дараа улс төрийн хувьд гадуурхагдаж буруутгагдаж байсан ерөнхийлөгч асан Дональд Трамп лхагва гарагт Дэд ерөнхийлөгч Камала Харрисыг  ялснаар дахин нэг бүрэн эрхийн хугацаанд сонгогдлоо.Дөрвөн жилийн дараах түүний ялалт улс төрийн түүхэн дэх хамгийн гайхалтай эргэн ирэлтүүдийн нэг болж байна гэж USA today бичсэн байна.Трамп ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулахад шаардагдах электорал коллегийн 270-аас  давсан сонгогчийн саналыг авч, өрсөлдөгчөө  ялав. Хамгийн сүүлд Вискинсон мужид ялалт байгуулснаар түүний авсан санал 270-аас давсан гэдгийг Associated Press агентлагийн мэдээнд дурджээ.  Илүү олон саналыг тоолох тусам түүний санал нэмэгдэх боломжтой гэж АНУ-ын томоохон хэвлэл мэдээллийн хэрэгслүүд мэдээлж байна.АНУ-ын 45 дахь ерөнхийлөгч байх хугацаанд нь Д.Трампыг огцруулахаар хоёр удаа импичмент зарлаж байсан. Энэ сонгуулийн сурталчилгааны кампанит ажлын үеэр амь насанд нь халдах хоёр оролдлоготой нүүр тулсан. 2021 оны нэгдүгээр сарын 6-нд Капитолын ордон руу дайрахыг олон нийтэд уриалсантай холбоотойгоор буруутгагдаж, 34 хүнд гэмт хэрэгт буруутай эсэхийг тогтоох шүүхийн асуудалтайгаар дөрвөн жилийн дараа Дональд Трамп Цагаан ордонд эргэн ирж байна.  Энэ бүхэн нь хэвлэлүүдэд түүний ялалтыг “түүхэн”, “гайхалтай эргэн ирэлт” гэх мэтээр тодотгох шалтгаан болж байна.Дональд Трамп өчигдөр дэмжигчдэдээ хандаж үг хэлсэн бол түүний өрсөлдөгч Камала Харрис тухайн өдөртөө дэмжигчид, сонгогчдод хандсан мэдэгдэл хийхгүй гэдгээ зарласан билээ.

Эх сурвалж: www.zms.mn

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан