Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Улаанбаатарт өдөртөө 10 хэм хүйтэн Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хуулийн төслийг хэлэлцэх Дэгийн тухай хуулийн төслийг батлав Гацуур модны гэрлэн чимэглэлийн галын аюулгүй байдлыг хангахыг зөвлөж байна Жүдочид “Токио-2024” их дуулгад өрсөлдөхөөр Япон улсыг зорилоо Л.Оюун-Эрдэнэ: Уул уурхайн томоохон төслүүдтэй усны төслүүдийг уялдуулж хамтран ажиллах, хөрөнгө оруулалт хийхэд Монгол Улс бэлэн байна Саудын Арабын Хаант Улсын Угсаа залгамжлах ханхүү бөгөөд Ерөнхий сайд Мухаммад Бин Салман Аль-Саудтай уулзлаа Дэлхийн уур амьсгалын өөрчлөлт ба монголчууд Л.Оюун-Эрдэнэ: Монгол Улс хариуцлагатай уул уурхайг хөгжүүлж, говийн бүс нутагт усан хангамжийг сайжруулна Нийслэлийн гол гудамж замын хөдөлгөөн, түгжрэлд бага нөлөө үзүүлдэг тээврийн хэрэгсэлд шалгуур үзүүлэлт хамаарахгүйгээр улсын дугаар олгоно “Н.Норовбанзад” дурсгалын зоос худалдаанд гарлаа
Зорилтот бүлгийг орон сууцжуулахад ХБНГУ-ын сайн туршлагыг судална

Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Л.Энх-Амгалан Холбооны Бүгд Найрамдах Герман улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Хэльмут Кулитцтай уулзлаа.Монгол Улсын Засгийн газар хөдөлмөрийн зах зээлийн эрэлтэд нийцсэн ур чадвартай ажиллах хүчнийг бэлтгэхэд ихээхэн анхаарч байна.ХБНГУ-ын хөдөлмөрийн зах зээлд баримталдаг бодлого, стандарт олон улсад сайн жишиг болдог. Ур чадвартай сайн мэргэжилтнийг бэлтгэхэд Германаас суралцаж, нутагшуулах хэрэгтэй байгаа юм.Манай улсад үйл ажиллагаа явуулж байгаа 100 гаруй мэргэжлийн сургалтын төв 10,000 гаруй иргэнийг хамруулж, чадамжийн гэрчилгээ олгож байна.Эдгээр сургалтын төв нь Боловсролын яамны харьяанд үйл ажиллагаа явуулж байгаа ч ГБХНХЯ-наас бодлого чиглэлийг боловсруулдаг. Хөдөлмөрийн зах зээлд чадвартай мэргэжилтэн бэлтгэхэд анхаардаг байхаар ажиллаж байна.ХБНГУ-ын Шпарк банк Монголбанктай хамтран санхүүгийн ажилчдыг чадавхжуулах төслийг хэрэгжүүлсэн. Энэ ажлыг цааш үргэлжлүүлж, орон сууцны санхүүжилтийг системийг сайжруулахад анхаарч, төсөл хэрэгжүүлэхээр зорьж байна.Герман улс 1990 оны үеэс зорилтот бүлгийнхэнд чиглэсэн орон сууцны зээлийг гаргаж, олон айл өрх хямд орон сууцанд орсон байдаг. Энэ туршлагаасаа хуваалцахад бэлэн байгааг илэрхийлсэн.Мөн хүн амын идэвхтэй насжилтыг дэмжих талаар ярилцлаа. Ахмадын идэвхтэй амьдралыг дэмжих мөн тэдний асаргаа, үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх чухал байна.Манай улсад 385,305 ахмад байгаагийн 37,686 нь асаргааны тэтгэмжид хамрагдаж байна.

Ахмад настад хүрэх төрийн үйлчилгээний хүртээмжийг нэмэхэд ХБНГУ-ын туршлага бидэнд хэрэгтэй байна гэж Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас мэдээллээ. 

 

 

 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан