Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

"ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК-ИЙН БҮХ ЦАГ ҮЕИЙН НҮҮРСНИЙ ЭКСПОРТЫН ХОНОГИЙН ДЭЭД ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН ТОГТООЛОО Алтан цомын барилдааныг М-Си-Эс Энержи , Апу скайтел багууд 46 даваагаар тэргүүлж байна “Гермес” худалдааны төвийн нүхэн гарцын туннелийн их биеийн бүтээцийг түлхэх технологиор хийж дууслаа “МУЗЕЙН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ АЖИЛ” СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА Нэгдүгээр тойрог зам төсөл хэрэгжсэнээр хотын төвөөр дамжих тээврийн эрчим нэмэгдэнэ Голомт банк Монголын Волейболын Холбоотой хамтран ажиллах гэрээг үзэглэлээ НӨАТ-ын сугалааны тохирол маргааш явагдана Гашуунсухайт–Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын төслийн барилга угсралтын ажил хэвийн үргэлжилж байна Хүүхдийн тусламжийн 108 утсанд долоон хоногийн хугацаанд 1575 дуудлага иржээ СХД-ийн 32 дугаар хороонд 280 хүүхдийн хүчин чадалтай бага сургууль, цэцэрлэгийн цогцолборыг ашиглалтад орууллаа
Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийн тухай НҮБ-ын конвенцыг таниулах сургалтад хамрагдлаа

Хөгжлийн бэрхшээлийн талаарх дэлхий нийтийн чиг хандлагыг тодорхойлсон Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийн тухай НҮБ-ын конвенцод Монгол Улс 2009 онд нэгдэн орж, хөгжлийн бэрхшээлтэй хүн бусдын адил эрхээ эдэлж, сурч боловсрох, хөгжих, хөдөлмөрлөх, төрийн үйлчилгээ авах, хөгжлийн үр шимээс хүртэх адил, тэгш боломж олгох үүргийг хүлээсэн билээ.Бүгд Найрамдах Солонгос Улсын хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөгжлийн төвөөс Сөүл хотноо 2024 оны 11 дүгээр сарын 3-9-ний өдрүүдэд Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийн тухай НҮБ-ын конвенцыг таниулах зорилгоор зохион байгуулагдсан “Эрхийг бодит болгоё” сэдэвт сургалтад Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам, Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар болон төрийн бус байгууллагын төлөөллөөс бүрдсэн 7 хүн оролцлоо.Сургалтад манай улсаас гадна Малайз улсын холбогдох албан тушаалтан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төлөөлөл хамрагдсан юм. Оролцогч хоёр улс хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн чиглэлээр төрөөс авч хэрэгжүүлж буй бодлого, үйл ажиллагаа болон Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийн тухай НҮБ-ын конвенцын хэрэгжилтийн мэдээллээ өөр хоорондоо солилцон, туршлага солилцов.Харин зохион байгуулагч тал болох БНСУ-ын КОДДИ байгууллагаас Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийн тухай НҮБ-ын конвенц, нэмэлт протокол, сүүдэр тайлангийн талаарх мэдээлэл болон Солонгос улсын хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн чиглэлээр авч хэрэгжүүлж буй бодлого болон саадгүй байдал, хүртээмжтэй орчныг хэрхэн хангах, хэрхэн хяналт тавих зэрэг агуулгаар мэдээлэл хүргэсэн юм гэж Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас мэдээллээ. 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан