Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ХҮҮХЭД ХАМГААЛЛЫН ТОГТОЛЦООНД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛУУДААР ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛАВ Сонгинохайрхан дүүрэгт төрийн цахим үйлчилгээний өөртөө үйлчлэх цэг 24/7 ажиллана МИШЭЭЛ ЭКСПО төвд “Medical Health Technology 2026” эрүүл мэндийн нэгдсэн үзэсгэлэнг нээв “Улаанбаатар марафон 2026”-д түрүүлсэн тамирчны сорьцоос хориотой бодис илэрчээ Нэг тэрбум төгрөгийн тэтгэлэгт хөтөлбөрт 10 их, дээд сургуулийн 300 орчим оюутан бүртгүүлжээ Зудын нөхцөлд малын хорогдлыг таамаглах, малчдын эмзэг байдлыг тодорхойлох арга зүй, аргачлал боловсруулах судалгааны ажлын хэлэлцүүлэг зохион байгуулав Говийн бүсэд сэргээгдэх эрчим хүчний үүсгүүр барих гүйцэтгэгч тодорлоо ШУУД: Ардчилсан нам “4/11 мэдээллийн цаг”-аараа төсвийн асуудлаар мэдээлэл хийж байна Өнөөдөр дараах автозамыг түр хугацаанд хаана Усан сэлэлтийн тамирчид 4 удаа Монгол Улсын дээд амжилтыг шинэчиллээ
Амны хаалт зүүхийг зөвлөж байна

Амны хаалт нь амьсгалын замаар гадагшилж буй халдвар үүсгэгчийг хязгаарлах үүрэгтэй.Өөрөөр хэлбэл, амьсгалын замын халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, тархалтыг бууруулах арга хэмжээний нэг нь амны хаалт хэрэглэх явдал юм.Амны хаалтыг зөв зүүж сурснаар та өөрийгөө болон гэр бүлийнхнээ элдэв халдварт өвчнөөс хамгаалж чадна.Амны хаалт хэрэглэхэд анхаарах зөвлөмж:

  •  Зөв зүүх
  •  Зөв тайлах
  • Хоёр цаг тутамд болон бохирдсон тухай бүр солих
  • Зүүсэн амны хаалтны гадна хэсэгт аль болох гар хүрэхгүй байх
  • Нэг удаагийн амны хаалтыг бохирдсон тохиолдолд шууд хаях
  • Амны хаалт сольсны дараа гараа заавал савандаж угаах эсвэл спиртэн суурьтай гар халдваргүйжүүлэгч хэрэглэх
  • Даавуун амны хаалтыг солих бүртээ 40-өөс дээш хэмийн халуун усанд савандаж угааж, индүүдэх
  • Өдөрт дунджаар 4-5 ширхэг амны хаалт сольж хэрэглэх
  • Амны хаалт чийгтэй болсон даруйд шинээр солих
  • Цэвэр болон бохирдсон амны хаалтыг хольж болохгүй.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан