Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

"ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК-ИЙН БҮХ ЦАГ ҮЕИЙН НҮҮРСНИЙ ЭКСПОРТЫН ХОНОГИЙН ДЭЭД ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН ТОГТООЛОО Алтан цомын барилдааныг М-Си-Эс Энержи , Апу скайтел багууд 46 даваагаар тэргүүлж байна “Гермес” худалдааны төвийн нүхэн гарцын туннелийн их биеийн бүтээцийг түлхэх технологиор хийж дууслаа “МУЗЕЙН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ АЖИЛ” СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА Нэгдүгээр тойрог зам төсөл хэрэгжсэнээр хотын төвөөр дамжих тээврийн эрчим нэмэгдэнэ Голомт банк Монголын Волейболын Холбоотой хамтран ажиллах гэрээг үзэглэлээ НӨАТ-ын сугалааны тохирол маргааш явагдана Гашуунсухайт–Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын төслийн барилга угсралтын ажил хэвийн үргэлжилж байна Хүүхдийн тусламжийн 108 утсанд долоон хоногийн хугацаанд 1575 дуудлага иржээ СХД-ийн 32 дугаар хороонд 280 хүүхдийн хүчин чадалтай бага сургууль, цэцэрлэгийн цогцолборыг ашиглалтад орууллаа
Олон төрлийн тэтгэврийн даатгалын системийг нэвтрүүлэхэд олон улсын сайн туршлагыг судална

БНХАУ-ын Засаг захиргааны онцгой бүс Хонконгд "Дэлхийн тэтгэвэр, нийгмийн хамгаалал, Баялгийн сангийн чуулга уулзалт" сэдэвт дээд түвшний хурал болж байна.Хурлын үеэр Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Л.Энх-Амгалан Хонконгийн “Тэтгэврийн схемийн холбоо”-ны тэргүүн Жанет Литэй уулзлаа.Хонконг нь албан журмын тэтгэврийн сангаар дамжуулан 24 төрлийн схемийн хүрээнд тэтгэврийн харилцааг зохицуулдаг.Ажил олгогч, ажилтан нь олон төрлийн сонголттой тэтгэврийн схемээс өөрт тохиромжтойг сонгодгоороо онцлогтой юм. Ажил олгогчийн зүгээс мөн өөрсдийн схемийг санал болгоно.Ингээд ажилтан, ажил олгогчийн санал болгосон схем нийлж тухайн иргэний тэтгэврийг тооцох цогц схем болдог.Мөн албан журмын тэтгэврийн сангийн шимтгэл нь ажилтан 5 хувь, ажил олгогч 5 хувь байдаг юм байна. Тэтгэврийн сангаа 2025 оноос эхлэн 100 хувь цахимжуулж, боловсронгуй болгоно гэдгийг хэллээ.Үүн шиг тэтгэврийн шинэчлэлээ хийж, ганцхан төрлийн биш хувийн тэтгэврийн тогтолцоог Монгол Улсдаа хэрэгжүүлэх сайн жишгийг энэ хурлаас судлах, мэдэхийг зорьж байна гэж Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд мэдэгдлээ.  

 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан