Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

"ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК-ИЙН БҮХ ЦАГ ҮЕИЙН НҮҮРСНИЙ ЭКСПОРТЫН ХОНОГИЙН ДЭЭД ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН ТОГТООЛОО Алтан цомын барилдааныг М-Си-Эс Энержи , Апу скайтел багууд 46 даваагаар тэргүүлж байна “Гермес” худалдааны төвийн нүхэн гарцын туннелийн их биеийн бүтээцийг түлхэх технологиор хийж дууслаа “МУЗЕЙН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ АЖИЛ” СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА Нэгдүгээр тойрог зам төсөл хэрэгжсэнээр хотын төвөөр дамжих тээврийн эрчим нэмэгдэнэ Голомт банк Монголын Волейболын Холбоотой хамтран ажиллах гэрээг үзэглэлээ НӨАТ-ын сугалааны тохирол маргааш явагдана Гашуунсухайт–Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын төслийн барилга угсралтын ажил хэвийн үргэлжилж байна Хүүхдийн тусламжийн 108 утсанд долоон хоногийн хугацаанд 1575 дуудлага иржээ СХД-ийн 32 дугаар хороонд 280 хүүхдийн хүчин чадалтай бага сургууль, цэцэрлэгийн цогцолборыг ашиглалтад орууллаа
ОРОСЫН ХОЛБООНЫ УЛСААС МОНГОЛ УЛСАД СУУГАА ЭЛЧИН САЙДЫН ЯАМНЫ ЗӨВЛӨХ КИЛЬПЯКОВА.В.В-ААР АХЛУУЛСАН АЖЛЫН ХЭСЭГ ЗАВХАН АЙМАГТ АЖИЛЛАЛАА

МОНГОЛ, ОРОСЫН НАЙРАМДАЛ, ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ 64 ДЭХ ӨДРҮҮДИЙГ ТОХИОЛДУУЛАН ОРОСЫН ХОЛБООНЫ УЛСААС МОНГОЛ УЛСАД СУУГАА ЭЛЧИН САЙДЫН ЯАМНЫ ЗӨВЛӨХ КИЛЬПЯКОВА.В.В-ААР АХЛУУЛСАН АЖЛЫН ХЭСЭГ ЗАВХАН АЙМАГТ АЖИЛЛАЛАА.

Монгол-Оросын найрамдал, хамтын ажиллагааны 64 дэх өдрийг тохиолдуулан Завхан аймагт хүрэлцэн ирсэн зочид төлөөлөгчидтэй аймгийн удирдлагууд албан уулзалт зохион байгууллаа.

Уулзалтад Аймгийн ИТХ-ын дарга Б.Санжсүрэн, аймгийн Засаг даргын орлогч Ц.Улам-Оргих болон холбогдох хэлтэс агентлагийн дарга, мэргэжилтнүүд, ОХУ-аас Монгол улсад суугаа Элчин сайдын Яамны зөвлөх, Россотрудничество агентлагийн Монгол улс дахь төлөөлөгчийн газрын тэргүүн Валерия Валерьевна Кильпякова, “Монгол-Орос” Найрамдлын нийгэмлэгийн гүйцэтгэх захирал, ННМЭ-ийн дэд тэргүүн Ёндонжамц Максим, ОХУ-ын төлөөлөгчид оролцож, хоёр улсын найрсаг харилцаа, ОХУ-ын БНТува Улстай хамтын ажиллагаагаа цаашид хэрхэн өргөжүүлэн хөгжүүлэх талаар санал солилцов.

Энэ хүрээнд "Та Орос улс, Орос хэлийг хэр сайн мэддэг вэ?" баруун бүсийн уралдаан зохион байгуулагдаж, нээлтийн үйл ажиллагаанд аймгийн Засаг даргын орлогч Ц.Улам-Оргих оролцон Завхан, Баян-Өлгий, Ховд, Увс аймгуудаас уралдаанд оролцохоор хүрэлцэн ирсэн багш, сурагчдад амжилт хүслээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан