Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

"ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК-ИЙН БҮХ ЦАГ ҮЕИЙН НҮҮРСНИЙ ЭКСПОРТЫН ХОНОГИЙН ДЭЭД ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН ТОГТООЛОО Алтан цомын барилдааныг М-Си-Эс Энержи , Апу скайтел багууд 46 даваагаар тэргүүлж байна “Гермес” худалдааны төвийн нүхэн гарцын туннелийн их биеийн бүтээцийг түлхэх технологиор хийж дууслаа “МУЗЕЙН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ АЖИЛ” СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА Нэгдүгээр тойрог зам төсөл хэрэгжсэнээр хотын төвөөр дамжих тээврийн эрчим нэмэгдэнэ Голомт банк Монголын Волейболын Холбоотой хамтран ажиллах гэрээг үзэглэлээ НӨАТ-ын сугалааны тохирол маргааш явагдана Гашуунсухайт–Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын төслийн барилга угсралтын ажил хэвийн үргэлжилж байна Хүүхдийн тусламжийн 108 утсанд долоон хоногийн хугацаанд 1575 дуудлага иржээ СХД-ийн 32 дугаар хороонд 280 хүүхдийн хүчин чадалтай бага сургууль, цэцэрлэгийн цогцолборыг ашиглалтад орууллаа
ЗАВХАН:Богд, Чигэстэй гол дээгүүр төмөр бетон гүүр барих шав тавилаа


 

1,5 км буюу 290 метр төмөр бетонон гүүрийг улсын төсвийн 20 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар барина.

Гүүрийн барилгын ажлыг "ЗМЗ" ХХК гүйцэтгэх бөгөөд 2026 онд ашиглалтад хүлээлгэн өгөх юм. "ЗМЗ" компани нь 20 гаруй жилийн хугацаанд 5000 гаруй зам гүүрийн барилгын ажлыг гүйцэтгэсэн туршлагатай. Богд, Чигэстэй голын дээгүүр хоёр тусдаа 290 метрийн урттай гүүрийг 30 гаруй техник хэрэгсэл, 14 инженер техникийн ажилтантайгаар барина. Түүнчлэн орон нутгаас нэмж ажиллах хүч авна. Завхан аймгийн төв Улиастай сум Богд, Чигэстэй гэсэн хоёр голын дунд оршдог. Эдгээр гол дээрх одоо ашиглаж байгаа гүүр нь улирлын чанартай автомашины түгжрэл байнга үүсэж, зорчих хөдөлгөөнд хүндрэл учруулдаг. Гүүр нэмж барих талаар иргэд санал хүсэлтээ байнга хэлдэг байсан нь одоо ажил хэрэг болох гэж байна.  

Улиастайн гурван багийн хороолол руу зорчихын тулд заавал дээрх хоёр голын гүүрээр гардаг. Мөн Өлзийт багийн нутаг дэвсгэрт Жишиг хороолол буюу орон сууцны шинэ хороолол барьж байгаатай холбоотой стандарт хангасан гүүр барих шаардлагатай байгаа юм.

Шинээр тавьж байгаа энэ гүүрийн ажил нь орон нутагт томоохон бүтээн байгуулалтыг өрнүүлж ажлын байр нэмж байна гэж Завхан аймгийн ЗДТГ-аас мэдээлэв. 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан