Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Шилдэг залуу эрдэмтэн, эмч нар Ерөнхийлөгчийн нэрэмжит шагнал хүртлээ Г.Занданшатар: Хүнсний хувьсгалыг үргэлжлүүлнэ “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК 2025 ОНЫ 12 САРЫН 12-НЫ БАЙДЛААР 1,6 ИХ НАЯД ТӨГРӨГИЙН ТАТВАР ТӨЛӨӨД БАЙНА Фото сурвалжилга: Хотын нэг өдөр Оюу толгойн асуудлаарх өнөөдрийн нотлох баримтыг шинжлэн судлах сонсголд 95 гэрч оролцоно Налайх дүүрэгт монгол өв уламжлал, ёс заншлын өргөө 100 ортой цэцэрлэгийн барилга угсралтын ажил дууслаа “ИХ ТҮМЭН САНААЧИЛГА” ХӨТӨЛБӨРИЙН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ЗӨВЛӨЛИЙН 16 ДУГААР УУЛЗАЛТ БОЛЛОО СУРАГЧДЫН ДУНД "ETT-HERO 15/15" АЯЛАЛ ЗОХИОН БАЙГУУЛЛАА 2025 ОНЫ НҮҮРСНИЙ ЭКСПОРТЫН ХОНОГИЙН ДЭЭД ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН ТОГТООЛОО Евразийн эдийн засгийн холбоотой байгуулах худалдааны түр хэлэлцээрийг соёрхон батлах болон Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангамж, нийлүүлэлтийг дэмжих тухай хуулийн төслүүдийг хэлэлцэв
ЗАВХАН: Бор гөрөөс жилд дунджаар 20 бодгалиар өсжээ

 Отгонтэнгэрийн улсын тусгай хамгаалалттай газар нутгуудад бор гөрөөсний тоо толгой жилд дунджаар 20 бодгалиар нэмэгдэж байна. 

Бор гөрөөсний төл огт тэмдэглэгддэггүй нь янзагатай зүр нуугдмал байдагтай холбоотой. Амьдрах орчны сонголтын хувьд бор гөрөөс нь уулын хажуугийн гуу жалга болон уулын дунд эхэн тал шилмүүст ойд бэлчээрлэн нутагшиж байна.

Амьдрах орчны сонголтын хувьд бор гөрөөс нь уулын хажуугийн гуу жалга болон уулын дунд эхэн тал шилмүүст ойд бэлчээрлэн нутагшиж байна. Халиун бугыг бодвол харьцангуй тархалт багатай. Тусгай хамгаалалттай газар нутгийн зах орчмоор байрлах ба навчит, холимог ойтой, боролзгоно, дунд тавилгана ургасан бартаатай газрыг илүүтэй сонгодог байна. Бор гөрөөсний тохиолдцыг авч үзвэл, Тарвагатайн нурууны Улаанхаалга хэсгийн Бургаст, Ямаат, Идэрийн эх орчмын нутгууд нь гол байршил нутаг нь юм.

Хамгийн сүүлийн судалгаа, 6 удаагийн ажиглалтаар нийт 107 бодгаль тэмдэглэгдсэн байна. Сүүлийн 3 жилийн судалгаагаар тоо толгой нь жилд дунджаар 20,5 буюу ойролцоогоор 20 бодгалиар нэмэгдэж байна.  

Бор гөрөөс нь гэрийн мал ордоггүй соргог бэлчээрийг илүүтэй сонгон байрлах ба өвөл болон зун ашигладаг бэлчээрийг төдийлөн сонгодоггүй онцлогтой.  

Өвлийн бэлчээрийн хувьд гэрийн малын бэлчээртэй нийт бэлчээр нутгийн 60 орчим хувь нь давхацдаг нь судалгаагаар ажиглагдсан. Сүүлийн жилүүдэд өвөлжилтийн нөхцөл байдал хүндэрч урт хөлийн мал болох бод мал отроор тусгай хамгаалалттай газарт өвөлжиж байгаа нь бэлчээрийн давхцлыг үүсгэж байна гэж Отгонтэнгэрийн улсын тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргаанаас мэдээлэв. 

Бор гөрөөс нь бугын язгуурт багтдаг

-Биеийн хэмжээгээрээ 1.4 метр урт, сэрвээний өндөр 1 метр, биеийн жин 25-60 килограмм хүрдэг. Том чихтэй, урт хөл, урт хүзүүтэй, хойт мөчнүүд нь урдахаас уртавтар боловч нуруу тэгш. Сүүл оготор богино, үснийхээ доороос бараг харагдахгүй, сүүлээ тойроод цагаан үстэй байдаг. Эрэгчинг нь гур, эмэгчинг нь зүр гэнэ. Гур нь эвэртэй байдаг ба Монгол оронд байх бор гөрөөсний эвэр нэлээд урт заримдаа 45 сантиметр хүрдэг. 

Бор гөрөөс нь өсөж төрсөн, дасаж зохицсон нутагтаа идэш тэжээл элбэг бол

нүүдэл хийлгүй удаан суурьшин амьдардаг онцлогтой

-Бор гөрөөсний ороо нь 8-9 дүгээр сард эхэлдэг. Гур нь огцом богинохон хашхирах мэт урамдан эмэгчнүүдээ дууддаг. Орооны дараа гур эврээ гээдэг ба 12 дугаар сараас шинээр цусан эвэр ургаж, дараа жилийн хавар 5 дугаар сард ясжиж гүйцдэг байна. Гур 16, зүр 11-12 жил хүртэл насалдаг байна. 

Улиастай, 2024 оны арваннэгдүгээр сарын 11 /МОНЦАМЭ/

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан