Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

"ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК-ИЙН БҮХ ЦАГ ҮЕИЙН НҮҮРСНИЙ ЭКСПОРТЫН ХОНОГИЙН ДЭЭД ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН ТОГТООЛОО Алтан цомын барилдааныг М-Си-Эс Энержи , Апу скайтел багууд 46 даваагаар тэргүүлж байна “Гермес” худалдааны төвийн нүхэн гарцын туннелийн их биеийн бүтээцийг түлхэх технологиор хийж дууслаа “МУЗЕЙН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ АЖИЛ” СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА Нэгдүгээр тойрог зам төсөл хэрэгжсэнээр хотын төвөөр дамжих тээврийн эрчим нэмэгдэнэ Голомт банк Монголын Волейболын Холбоотой хамтран ажиллах гэрээг үзэглэлээ НӨАТ-ын сугалааны тохирол маргааш явагдана Гашуунсухайт–Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын төслийн барилга угсралтын ажил хэвийн үргэлжилж байна Хүүхдийн тусламжийн 108 утсанд долоон хоногийн хугацаанд 1575 дуудлага иржээ СХД-ийн 32 дугаар хороонд 280 хүүхдийн хүчин чадалтай бага сургууль, цэцэрлэгийн цогцолборыг ашиглалтад орууллаа
ЗАВХАН: Нийт нутгаар цас орж хүйтэрнэ

Завхан аймгийн Цаг уур, орчны шинжилгээний газрын мэдээгээр энэ сарын 7-8-ны шөнө зарим газраар, 8-нд ихэнх нутгаар цас орно.

8-9-ний шөнө нутгийн хойд, төв, хангайн уулархаг нутгаар цас орж, цасан шуурга шуурч, нийт нутгаар хүйтэрч зам даваанд халтиргаа гулгаа үүсэж, үзэгдэх орчин хязгаарлагдаж болзошгүйг анхааруулав.

 

Тиймээс иргэд, малчид тээвэрчдийг цаг агаарын мэдээг цаг тухай бүр хүлээн авах. Мэргэжлийн байгууллагаас өгч байгаа сэрэмжлүүлэг, анхааруулгыг дагахыг зөвлөж байна.

 

Мөн хол, ойрын замд гарахдаа тээврийн хэрэгслийн найдвартай байдлыг хангаж шатахууны нөөцтэй, найдвартай харилцаа холбооны хэрэгсэлтэй байх. Дулаан хувцаслах, баталгаат зам, гүүр, гармаар хөдөлгөөн үйлдэх. Салхи шуурганд төөрөх, малтайгаа уруудах эрсдэлээс урьдчилан сэргийлэх. Малаа ойрын бэлчээрт хариулах, бага насны хүүхдийг малд явуулахгүй байхыг онцгойлон анхааруулж байна гэж Завхан аймгийн Онцгой байдлын газраас мэдээлэв. 

 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан