Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Шилдэг залуу эрдэмтэн, эмч нар Ерөнхийлөгчийн нэрэмжит шагнал хүртлээ Г.Занданшатар: Хүнсний хувьсгалыг үргэлжлүүлнэ “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК 2025 ОНЫ 12 САРЫН 12-НЫ БАЙДЛААР 1,6 ИХ НАЯД ТӨГРӨГИЙН ТАТВАР ТӨЛӨӨД БАЙНА Фото сурвалжилга: Хотын нэг өдөр Оюу толгойн асуудлаарх өнөөдрийн нотлох баримтыг шинжлэн судлах сонсголд 95 гэрч оролцоно Налайх дүүрэгт монгол өв уламжлал, ёс заншлын өргөө 100 ортой цэцэрлэгийн барилга угсралтын ажил дууслаа “ИХ ТҮМЭН САНААЧИЛГА” ХӨТӨЛБӨРИЙН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ЗӨВЛӨЛИЙН 16 ДУГААР УУЛЗАЛТ БОЛЛОО СУРАГЧДЫН ДУНД "ETT-HERO 15/15" АЯЛАЛ ЗОХИОН БАЙГУУЛЛАА 2025 ОНЫ НҮҮРСНИЙ ЭКСПОРТЫН ХОНОГИЙН ДЭЭД ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН ТОГТООЛОО Евразийн эдийн засгийн холбоотой байгуулах худалдааны түр хэлэлцээрийг соёрхон батлах болон Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангамж, нийлүүлэлтийг дэмжих тухай хуулийн төслүүдийг хэлэлцэв
ЗАВХАН: Улиастай сумыг бүрэн камержуулжээ

Завхан аймгийн төв Улиастай сумыг улсын төсвийн 550 сая төгрөгийн өртгөөр камержуулж бүрэн ашиглалтад оруулжээ.

Нийтийн эзэмшлийн авто зам, гудамж талбайд хөдөлгөөнт болон дугаар таних камер 10 ширхэг, чиглэлийн камер 332 ширхгийг байршуулж, камержуулалтын ажлыг "Төгс электроникс"ХХК хийжээ.

 

Завхан аймаг өнгөрсөн жилээс эхлэн 24 сумын хэмжээнд байгаа камержуулалтыг шалгах, бүртгэх, ажиллагаагүй байгаа камеруудыг засах, шинээр нэмж тавих зэрэг ажлыг эрчимтэй хийж эхэлсэн.  

Үүний үр дүнд өнөөдрийн байдлаар 18 сумын төвийг бүрэн камержуулсан байна. Аймгийн хэмжээнд давхардсан тоогоор 660 гаруй камер суурилуулжээ. Эдгээрийн 86 хувь нь хэвийн ажиллагаатай, харин үлдсэн хувь нь ажиллагаагүй байна. Мөн аймгийн орох, гарах замуудад дугаар таних болон хөдөлгөөнт камер суурилуулсан байна.

Камержуулах ажил бүрэн дуусаж ашиглалтад орсноор гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, иргэдэд амар тайван орчин бүрдүүлэх. Автозамын хөдөлгөөнийг хянах, хүрээлэн байгаа орчны гэмт хэрэгтэй тэмцэх. Олон нийтийн газар үйлдэгдэж байгаа гэмт хэргийг таслан зогсоох, илрүүлэх, хүүхэд хамгааллын олон талын эерэг үр дүнг авчирдаг.

Аймгийн төвийн камержуулалтын нэгдсэн төвийг аймгийн Цагдаагийн газарт байршуулан хянах юм гэж Улиастай сумын ЗДТГ-аас мэдээлэв. 

Чигийн болон, 360 градус эргэдэг хөдөлгөөнт хяналтын камер 10 ширхгийг суурилуулжээ

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан