Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

УИХ-ын дарга С.Бямбацогт СОР17 хурлын бэлтгэл ажилтай танилцав УИХ-ын гишүүн Х.Болормаа: Иргэдийн оролцоо, олон нийтийн хяналт, санал шүүмжлэл нь хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангахад чухал ач холбогдолтой Цөлжилтийн үндэсний тайланг шинэчлэн гаргалаа Хиймэл оюуны үндэсний зөвлөл: Дижитал эдийн засгийг өсгөнө Замын хөдөлгөөний хохирлыг бууруулах Үндэсний зөвлөлийг дахин сэргээлээ Газрын тосны үйлдвэрийн бүтээн байгуулалтыг дотоодын цэргүүд хамгаална   Багахангай-Хөшигийн хөндий-Эмээлт чиглэлийн 214.9 км төмөр зам есдүгээр сард ашиглалтад орно   “ТОРГОНЫ ЗАМЫН ЖИНГИЙН ЦУВАА” ХАРХОРУМЫН ТҮҮХ, ХАНГАЙН БҮСИЙН МАЛЧДЫН УЛАМЖЛАЛТ АРГА УХААНТАЙ ТАНИЛЦЛАА ЯПОНД ҮҮССЭН ХАР САЛХИНЫ УЛМААС ЗАРИМ НИСЛЭГИЙН ХУВААРЬТ ӨӨРЧЛӨЛТ ОРЛОО 2026–2027 оны хичээлийн жилд улсын хэмжээнд 258,921 хүүхдийг сургуулийн өмнөх боловсролд хамруулна
ЗАВХАН: Эцэг эхийн 129 зөвлөл туршлагаа хуваалцав

Завханы төр, хувийн хэвшлийн байгууллагуудын дэргэдэх эцэг эхийн зөвлөл анхны чуулганаа зохион байгуулж, хүүхэд хамгааллын бодлого боловсруулан ажиллаж эхэллээ.

Завхан аймгийн хэмжээнд нийт 129 төр, хувийн хэвшлийн аж ахуйн нэгж байгууллага дэргэдээ эцэг эхийн зөвлөл ажиллуулдаг.

Аймгийн хэмжээнд 115 байгууллага хүүхэд хамгааллын бодлогоо боловсруулан батлуулж, 16 байгууллага хүүхдийн өрөөг тохижуулжээ.

Өнгөрсөн амралтын өдөр төр, хувийн хэвшлийн аж ахуйн нэгж, байгууллагуудын ”Эцэг эхийн зөвлөл”-ийн үйл ажиллагааг идэвхжүүлэх зорилготой аймгийн анхдугаар зөвлөгөөнийг зохион байгууллаа.

Энэ үеэр байгууллагууд ажилтнуудын нийгмийн асуудлыг шийдвэрлэх чиглэлээр зохион байгуулж буй үйл ажиллагааг хүүхэд, гэр бүлд ээлтэй болгох. Шилдэг эцэг эхийн зөвлөлүүдийн сайн туршлагыг түгээн дэлгэрүүлэх, туршлага судлах. Хүүхэд хамгааллын бодлогын хэрэгжилтийг нэмэгдүүлэх зорилготой зөвлөлдлөө. Зөвлөгөөнийг аймгийн Засаг даргын Тамгын газар, Хүүхэд, гэр бүлийн хөгжил хамгааллын газар хамтран зохион байгуулсан юм.

Зөвлөгөөнд аймгийн 24 сумын төр, хувийн хэвшлийн аж ахуйн нэгж, байгууллагуудын дэргэдэх 129 эцэг эхийн зөвлөлийн 180 гаруй төлөөлөгч оролцлоо.


Байгууллагуудын дэргэдэх эцэг эхийн зөвлөлийн дарга, нарийн бичиг, гишүүд оролцож Монгол Улсын гавьяат багш, Хүүхэд, гэр бүл судлаач, доктор, дэд профессор Х.Баавгай байгууллагын дэргэдэх эцэг эхийн зөвлөл, хүүхэд хамгааллын бодлого, хүүхдийн хүмүүжил төлөвшилд эцэг эхийн үүрэг, оролцоо яагаад чухал болох талаар илтгэл тавьж, эцэг эхчүүдтэй зөвлөлдөн, харилцан санал солилцсон байна. Мөн үеэр шилдэг эцэг эхийн зөвлөлүүд сайн туршлагаасаа хуваалцсан нь онцлогтой байв гэж Завхан аймгийн Хүүхэд, гэр бүлийн хөгжил хамгааллын газраас мэдээлэв. 

Шилдэг эцэг эхийн зөвлөлүүдийн танилцуулга, зурагт тайлан

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан