Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

"ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК-ИЙН БҮХ ЦАГ ҮЕИЙН НҮҮРСНИЙ ЭКСПОРТЫН ХОНОГИЙН ДЭЭД ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН ТОГТООЛОО Алтан цомын барилдааныг М-Си-Эс Энержи , Апу скайтел багууд 46 даваагаар тэргүүлж байна “Гермес” худалдааны төвийн нүхэн гарцын туннелийн их биеийн бүтээцийг түлхэх технологиор хийж дууслаа “МУЗЕЙН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ АЖИЛ” СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА Нэгдүгээр тойрог зам төсөл хэрэгжсэнээр хотын төвөөр дамжих тээврийн эрчим нэмэгдэнэ Голомт банк Монголын Волейболын Холбоотой хамтран ажиллах гэрээг үзэглэлээ НӨАТ-ын сугалааны тохирол маргааш явагдана Гашуунсухайт–Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын төслийн барилга угсралтын ажил хэвийн үргэлжилж байна Хүүхдийн тусламжийн 108 утсанд долоон хоногийн хугацаанд 1575 дуудлага иржээ СХД-ийн 32 дугаар хороонд 280 хүүхдийн хүчин чадалтай бага сургууль, цэцэрлэгийн цогцолборыг ашиглалтад орууллаа
ЗАВХАН: 20 дугаар тойргийн нэмэлт санал хураалтын дүн гарчээ

Завхан аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын ээлжит сонгуульд 20 дугаар тойрогт нэр дэвшиж хамгийн олон санал авсан Б.Оргилсайханыг иргэдийн төлөөлөгчийн хурлын төлөөлөгчөөр сонгогдсонд тооцлоо.

Орон нутгийн сонгуулийн эцсийн дүн мэдээгээр Завхан аймгийн ИТХ-ын сонгуульд МАН-аас нэр дэвшигч Ц.Энхтуяа, АН-аас нэр дэвшигч Б.Оргилсайхан нарын санал тэнцсэн тул хуулийн дагуу 10 хоногийн дотор нэмэлт санал хураалт явуулахаар 10 дугаар сарын 12-ны өдөр шийдвэрлэж зарласан.

Аймгийн Сонгуулийн хорооны шийдвэрээр 2024 оны 10 дугаар сарын 19-ний өдөр тус суманд нэмэлт санал хураалт явуулж, АН-аас нэр дэвшигч Б.Оргилсайхан хамгийн олон санал авчээ.

Аймгийн Сонгуулийн хорооны 10 дугаар сарын 20-ны өдрийн 22 дугаар тогтоолоор Завхан аймгийн ИТХ-ын ээлжит сонгуульд 20 дугаар тойрог буюу Цэцэн-Уул суманд нэр дэвшиж хамгийн олон санал авсан Б.Оргилсайханыг ИТХ-ын хурлын төлөөлөгчөөр сонгогдсонд тооцсон. Уг тогтоолыг аймгийн Сонгуулийн хорооны дарга Т.Рэнчинванжил аймгийн ИТХ-ын дарга Н.Тамирт гардуулан өглөө гэж Завхан аймгийн Сонгуулийн хорооноос мэдээлэв.

Ташрамд, аймгийн Сонгуулийн хороо хуралдаж, сонгуулийн дүн болон аймгийн ИТХ-д нэр дэвшиж хамгийн олон санал авсан нэр дэвшигчдийг төлөөлөгчөөр сонгогдсонд тооцсон тухай шийдвэрийг гаргаж, 10 дугаар сарын 14-ний өдөр аймгийн ИТХ-д өргөн мэдүүлсэн байна.

Завхан аймаг 35 мандаттай бөгөөд аймгийн ИТХ-д Монгол Ардын намаас 35, Ардчилсан намаас 35, ХҮН намаас 2, бие даан 3 нэр дэвшигч өрсөлдсөн.

Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын сонгуулийн дүнгээр аймгийн ИТХ-д МАН-аас 19, АН-аас 16 төлөөлөгч сонгогджээ. 

Завхан аймгийн Сонгуулийн хорооны дарга Т.Рэнчинванжил аймгийн ИТХ-ын дарга Н.Тамир

 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан