Европын сэргээн босголт, хөгжлийн банктай хамтран 4 төсөл хэрэгжүүлж байна
МАН-ын бүлэг 2027 оны хөгжлийн төлөвлөгөөний төслийг хэлэлцлээ
Их найрагч Д.Нацагдоржийн хөшөөнд цэцэг өргөлөө
“Хадгаламжтай аялал” аяны сугалаа үрждэг сар эхэллээ
Мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагын менежмент баялаг бүтээгчдэд шилжлээ
Ерөнхий сайд Н.Учрал: Эрх чөлөөний хүчинд, эдийн засгийн эрх чөлөөнд итгэж, хүндрэлийн мөчлөгийг хамтдаа сөрөн зогсож чадна
Монголын уран нугараачид чуулна
Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаан боллоо
"ЭТТ" ХК хоёр удаагийн арилжаагаар 96 мянган тонн нүүрс борлуулжээ
Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсан орчимд хоёр байршилд нийт 1.9 км авто зам барина
ЗАВХАН: 20-24 насныхны сонгуулийн ирц бага байна

Завхан аймагт сонгуулийн санал хураалт 17.00 цагийн байдлаар 62.9 хувьтай байна.
Завхан аймгийн хэмжээнд нийт 47188 сонгогч санал өгөхөөр нэрсийн жагсаалтад бүртгэлтэй байгаа. Үүнээс 28910 сонгогч ирж саналаа өгсөн байна.
Аймгийн 24 сумаас Завханмандал суманд сонгуулийн санал хураалт 76 хувь буюу хамгийн өндөр хувьтай байна. Тус суманд 790 сонгогч санал өгөхөөр нэрсийн жагсаалтад бүртгүүлжээ.
Аймгийн хамгийн олон сонгогчтой сумдын нэг болох Тосонцэнгэл суманд сонгуулийн санал хураалт 61.9 хувьтай, 3772 иргэн саналаа өгсөн байна. Тус суманд нийт 6213 сонгогч санал өгөхөөр бүртгүүлжээ.
Завхан аймгийн хэмжээнд 40-өөс дээш насны сонгогчид хамгийн өндөр буюу 76 хувьтай саналаа өгчээ.
18-19 насны сонгогчид 45.6 хувь, 20-24 насны сонгогчид 34.4 хувь нь саналаа өгсөн байна гэж Завхан аймгийн Сонгуулийн хорооноос мэдээлэв.
0 Сэтгэгдэл



















