Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

"ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК-ИЙН БҮХ ЦАГ ҮЕИЙН НҮҮРСНИЙ ЭКСПОРТЫН ХОНОГИЙН ДЭЭД ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН ТОГТООЛОО Алтан цомын барилдааныг М-Си-Эс Энержи , Апу скайтел багууд 46 даваагаар тэргүүлж байна “Гермес” худалдааны төвийн нүхэн гарцын туннелийн их биеийн бүтээцийг түлхэх технологиор хийж дууслаа “МУЗЕЙН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ АЖИЛ” СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА Нэгдүгээр тойрог зам төсөл хэрэгжсэнээр хотын төвөөр дамжих тээврийн эрчим нэмэгдэнэ Голомт банк Монголын Волейболын Холбоотой хамтран ажиллах гэрээг үзэглэлээ НӨАТ-ын сугалааны тохирол маргааш явагдана Гашуунсухайт–Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын төслийн барилга угсралтын ажил хэвийн үргэлжилж байна Хүүхдийн тусламжийн 108 утсанд долоон хоногийн хугацаанд 1575 дуудлага иржээ СХД-ийн 32 дугаар хороонд 280 хүүхдийн хүчин чадалтай бага сургууль, цэцэрлэгийн цогцолборыг ашиглалтад орууллаа
ЗАВХАН: Өнөөдөр зөөврийн битүүмжилсэн хайрцгаар 710 иргэн санал өгнө

Завхан аймагт аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын сонгуульд зөөврийн битүүмжилсэн хайрцгаар санал өгөх үйл ажиллагаа эхэлсэн байна.

Завхан аймгийн хэмжээнд нийт 47188 сонгогч санал өгөхөөр нэрсийн жагсаалтад бүртгүүлжээ. Үүнээс зөөврийн битүүмжилсэн хайрцгаар саналаа өгөхөөр нийт 710 сонгогч хүсэлтээ хүргүүлсэн байна.

Зөөврийн битүүмжилсэн хайрцгаар санал өгөх хамгийн олон буюу 109 сонгогч Улиастай сумаас хүсэлтээ ирүүлсэн байна. Зөөврийн битүүмжилсэн саналын хайрцгаар санал авах ажиллагааг 10 дугаар сарын 10-ны өдөр 09:00-20:00 цагт зохион байгуулна. 

Өөрийн байнга оршин суугаа нутаг дэвсгэрт байгаа эрүүл мэндийн байдлын улмаас санал авах байранд өөрийн биеэр очиж чадахгүй сонгогч. Дайчилгааны тухай хуульд заасны дагуу нийтийн дайчилгаанд хамрагдан ажиллаж байгаа сонгогч. Зөрчлийн улмаас саатуулагдсан, баривчлагдсан сонгогч, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу баривчлагдсан, цагдан хоригдсон сонгогч зөөврийн битүүмжилсэн хайрцгаар саналаа өгөхөөр хуульд заасан байдаг гэж Завхан аймгийн Сонгуулийн хорооноос мэдээлэв.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан