Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

"ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК-ИЙН БҮХ ЦАГ ҮЕИЙН НҮҮРСНИЙ ЭКСПОРТЫН ХОНОГИЙН ДЭЭД ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН ТОГТООЛОО Алтан цомын барилдааныг М-Си-Эс Энержи , Апу скайтел багууд 46 даваагаар тэргүүлж байна “Гермес” худалдааны төвийн нүхэн гарцын туннелийн их биеийн бүтээцийг түлхэх технологиор хийж дууслаа “МУЗЕЙН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ АЖИЛ” СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА Нэгдүгээр тойрог зам төсөл хэрэгжсэнээр хотын төвөөр дамжих тээврийн эрчим нэмэгдэнэ Голомт банк Монголын Волейболын Холбоотой хамтран ажиллах гэрээг үзэглэлээ НӨАТ-ын сугалааны тохирол маргааш явагдана Гашуунсухайт–Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын төслийн барилга угсралтын ажил хэвийн үргэлжилж байна Хүүхдийн тусламжийн 108 утсанд долоон хоногийн хугацаанд 1575 дуудлага иржээ СХД-ийн 32 дугаар хороонд 280 хүүхдийн хүчин чадалтай бага сургууль, цэцэрлэгийн цогцолборыг ашиглалтад орууллаа
ЗАВХАН: Төмс, хүнсний ногооны ургац хураалт 86 хувьтай байна

Завхан аймагт ургац хураалт 90 орчим хувьтай байна. Энэ жил тариалсан үр тариа малын тэжээлийн 30 хувь, төмс, хүнсний ногооны 86 хувийг хураан авчээ.

Энэ онд нийт 1806 тн үр тариа, 7782 тн малын тэжээл, төмс 1372.1 тн, хүнсний ногоо 1178.8 тн хурааж авах төлөвлөгөөтэй байна. 10 дугаар сарын 3-ны байдлаар үр тариа 420 тн, малын тэжээл 1456,3 тн, төмс 1363,3 тн, хүнсний ногоо 838.4 тн хураан авсан байна.

Завхан аймаг нийт 61.8 мянган га эргэлтийн талбайтай үүнээс газар тариалангийн үйлдвэрлэл эрхэлж байгаа эргэлтийн талбай 12.8 мянган га, атаршсан 49.0 мянган га тариалангийн талбай байна.

2024 онд аймгийн хэмжээнд 604 өрх, 95 аж  ахуйн нэгж үр тариа 2285 га, тэжээлийн ургамал 5455.6 га, төмс 178.4 га, хүнсний ногоо 157.01 жимс жимсгэнэ 4.01 га нийт 8076.0 га-д тариалалт хийсэн.  

Өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд аймгийн аюулгүйн нөөц бүрдүүлэхээр орон нутгийн хөгжлийн сангаас 150.0 сая төгрөгөөр тэжээл худалдан авахаар худалдан авах ажиллагааны газарт тендер зарлуулахаар хүргүүлсэн байна гэж Завхан аймгийн ЗДТГ-ын Хөгжлийн бодлого төлөвлөлт, хөрөнгө оруулалтын хэлтсээс мэдээлэв. 

Энэ онд үр тариа 2285 га, тэжээлийн ургамал 5455.6 га-д тариалжээ

Хүнсний ногоо 157.01 га-д тариалалт хийжээ

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан