Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

"ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК-ИЙН БҮХ ЦАГ ҮЕИЙН НҮҮРСНИЙ ЭКСПОРТЫН ХОНОГИЙН ДЭЭД ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН ТОГТООЛОО Алтан цомын барилдааныг М-Си-Эс Энержи , Апу скайтел багууд 46 даваагаар тэргүүлж байна “Гермес” худалдааны төвийн нүхэн гарцын туннелийн их биеийн бүтээцийг түлхэх технологиор хийж дууслаа “МУЗЕЙН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ АЖИЛ” СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА Нэгдүгээр тойрог зам төсөл хэрэгжсэнээр хотын төвөөр дамжих тээврийн эрчим нэмэгдэнэ Голомт банк Монголын Волейболын Холбоотой хамтран ажиллах гэрээг үзэглэлээ НӨАТ-ын сугалааны тохирол маргааш явагдана Гашуунсухайт–Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын төслийн барилга угсралтын ажил хэвийн үргэлжилж байна Хүүхдийн тусламжийн 108 утсанд долоон хоногийн хугацаанд 1575 дуудлага иржээ СХД-ийн 32 дугаар хороонд 280 хүүхдийн хүчин чадалтай бага сургууль, цэцэрлэгийн цогцолборыг ашиглалтад орууллаа
ЗАВХАН: Аймгийн 8 сум 100 жилийн ойн баяр наадмаа тэмдэглэлээ

Энэ жил Завхан аймгийн 11 сумын тэгш ой тохиож байна.

Тухайлбал, хойд бүсийн Баянтэс сумын 100 жилийн ой 7 дугаар сарын 19, 20-нд, Баянхайрхан сум 7 дугаар сарын 20, 21-нд, Сонгино сум 7 дугаар сарын 21, 22-нд баяр наадмаа тэмдэглэжээ.

Сантмаргаз сум 7 дугаар сарын 26, 27-ны өдөр 100 жилийн ойн баяраа тэмдэглэнэ.

Хойд бүсийн сум болох Асгат сум 1984 онд байгуулагдсан бөгөөд 40 жилийн ойгоо 7 дугаар сарын 18, 19-ний өдөр тэмдэглэжээ.

Аймгийн говийн бүсийн сумдаас Дөрвөлжин сум 100 жилийн баяр наадмаа 7 дугаар сарын 20, 21-нд, Ургамал сум 7 дугаар сарын 19, 20-ны өдөр тэмдэглэлээ.

Завхан аймгийн урд бүсийн Отгон сум 100 жилийн ойн баяр наадмаа 7 дугаар сарын 18, 19-нд, Цагаанхайрхан сум 7 дугаар сарын 19, 20-нд Шилүүстэй сум 7-р сарын 17, 18-ны өдөр тэгш ойн баяр наадмаа хийсэн байна. 

 

Хангайн бүсийн Яруу сум тэгш 100 жилийн ойн баяр наадмаа 7-р сарын 26, 27-ны өдөр тэмдэглэх юм.

 

Завхан аймгийн хэмжээнд энэ жил түүхэн 100 жилийн ойгоо тэмдэглэх 10 сум, тэгш 40 жилийн ой нь тохиож буй нэг сум байна.

Аймгийн Засаг даргын захирамжаар түүхэн тэгш ойг тогтоосон хугацаанд тэмдэглэх, үйл ажиллагааны төлөвлөгөөг батлан, 2024 оны төсөвт багтаан зохион байгуулахыг холбогдох баяр наадмыг зохион байгуулах хороо, сумдын Засаг дарга нарт үүрэг болгосны дагуу сумд баяр наадмаа тэмдэглэж байна.

Сумдын тэгш түүхэн ойд баруун бүсийн 2 дугаар тойргоос сонгогдсон УИХ-ын гишүүн Б.Түвшин, Э.Болормаа, О.Цогтгэрэл болон Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Г.Занданшатарын гэргий Дөрвөлжин сумын уугуул Г.Отгонгэрэл, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Шинжлэх ухааны доктор, УИХ-ын гишүүн агсан, Монголын Олимпын хорооны Ерөнхийлөгч, Уулын баяжуулах Эрдэнэт үйлдвэрийн анхны монгол ерөнхий захирал Ш.Отгонбилэг агсны гэргий, УИХ-ын гишүүн асан Д.Туяа түүний хүү О.Содбилэг нарын хүндэт зочид оролцжээ гэж аймгийн ЗДТГ-аас мэдээлэв.

Цагаанхайрхан сумын 100 жилийн баяр наадам, аймгийн Засаг дарга Г.Өнөрбаяр, 

УИХ-ын гишүүн Э.Болормаа, УИХ-ын гишүүн Б.Түвшин

Ургамал сумын 100 жилийн ойн баяр наадам, УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл, аймгийн Засаг дарга Г.Өнөрбаяр

Дөрвөлжин сумын 100 жилийн ойн баяр наадам, О.Содбилэг, УИХ-ын гишүүн асан Д.Туяа

Дөрвөлжин сумын 100 жилийн ойн баяр наадам, 

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Г.Занданшатарын гэргий Дөрвөлжин сумын уугуул Г.Отгонгэрэл

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан