Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

"ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК-ИЙН БҮХ ЦАГ ҮЕИЙН НҮҮРСНИЙ ЭКСПОРТЫН ХОНОГИЙН ДЭЭД ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН ТОГТООЛОО Алтан цомын барилдааныг М-Си-Эс Энержи , Апу скайтел багууд 46 даваагаар тэргүүлж байна “Гермес” худалдааны төвийн нүхэн гарцын туннелийн их биеийн бүтээцийг түлхэх технологиор хийж дууслаа “МУЗЕЙН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ АЖИЛ” СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА Нэгдүгээр тойрог зам төсөл хэрэгжсэнээр хотын төвөөр дамжих тээврийн эрчим нэмэгдэнэ Голомт банк Монголын Волейболын Холбоотой хамтран ажиллах гэрээг үзэглэлээ НӨАТ-ын сугалааны тохирол маргааш явагдана Гашуунсухайт–Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын төслийн барилга угсралтын ажил хэвийн үргэлжилж байна Хүүхдийн тусламжийн 108 утсанд долоон хоногийн хугацаанд 1575 дуудлага иржээ СХД-ийн 32 дугаар хороонд 280 хүүхдийн хүчин чадалтай бага сургууль, цэцэрлэгийн цогцолборыг ашиглалтад орууллаа
Шагайн харваанд 100 харваач оролцож, шилдгүүдээ тодрууллаа

Завхан аймгийн баяр наадмын шагайн харвааг таван төрлөөр зохион байгууллаа. 

Энэ жилийн баяр наадмын шагайн харвааны багийн төрөлд Яруу сумын харьяат, аймгийн гоц мэргэн Сундуйжавын Баяндорж ахлагчтай Төгс буянт Жавхлант хийдийн "Зэндмэнэ" баг түрүүллээ.  

Мөн аймгийн хошой мэргэн Цангилмаагийн Жанчивдорж ахлагчтай Завханмандал сумын "Тулаа хайрхан" баг, аймгийн гоц мэргэн Ганболдын Мягмарсүрэн ахлагчтай Улиастай сумын "Жинст хайрхан" баг удаах байрт шалгарчээ. 

Өсвөрийн багийн харвааны төрөлд:
Тэргүүн байрт Пүрэвдоржийн Борис ахлагчтай Шилүүстэй сумын "Их мянган" баг, хоёр, гуравдугаар байрт Анардын Маргад ахлагчтай Завханмандал сумын "Уран шаглаа" баг, Мөнхгэрэлийн Ням-Очир ахлагчтай Отгон сумын "Өсөх ирээдүй" баг тус тус шалгарлаа.
Ахмадын харвааны төрөлд:
Тэргүүн байрт аймгийн гоц мэргэн, Монгол Улсын хүндэт харваач Анаахүүгийн Дэжид шалгарсан бол аймгийн гоц мэргэн Рашбазарын Батбаяр удаах байр эзэлжээ.

Мөн аймгийн гоц мэргэн, Монгол Улсын хүндэт харваач Цэрэнпунцагийн Лханаажав гуравдугаар байрт шалгарсан бол аймгийн гоц мэргэн, Монгол Улсын хүндэт харваач Агчийн Бямбажав, ахмад харваач Дэжидийн Хаянхярваа нар дөрөв, тавдугаар байрт шалгарав.

Цуваа харвааны төрөлд:
Аймгийн гоц мэргэн Диваабазарын Довдон тэргүүлж,  аймгийн гоц мэргэн Батнасангийн Нандин-Эрдэнэ, залуу харваач Төмөрзоригтын Алтангэрэл нар удааллаа. 

Сартуул харвааны төрөлд:
Аймгийн гоц мэргэн Диваабазарын Довдон тэргүүлсэн бол аймгийн гоц мэргэн Галсанбалжирын Хишигбаатар,  Батнасангийн Нандин-Эрдэнэ нар тус тус удаах байрт шалгарсан гэж Завхан аймгийн "Даян мэргэн" харваачдын холбооноос мэдээлэв.

Шагайн соёлыг түгээн дэлгэрүүлэгч аймаг бол Завхан. Ялангуяа сартуул шагайн харваагаар сүүлийн 300 орчим жил буюу 6-8 үе дамжин цэц мэргэнээ сорьж байна.

Аймгийн хэмжээнд 150 орчим шагайн харваач байсан бол "Даян мэргэн" үйл ажиллагаа хэрэгжсэнээр өвлөн уламжлагчийн тоо 500 орчим болоод байна. 
Шагайн харваа нь хүүхэд, залуусын хөгжил, соёл, хүмүүжил, төлөвшилд эерэг нөлөө үзүүлж, зөв үлгэрлэл, манлайллыг бий болгодог.  

 

Шагайн харваачид

Ахмад харваачид

Өсвөрийн харваачид

Шагайн харваачид

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан