Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

"ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК-ИЙН БҮХ ЦАГ ҮЕИЙН НҮҮРСНИЙ ЭКСПОРТЫН ХОНОГИЙН ДЭЭД ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН ТОГТООЛОО Алтан цомын барилдааныг М-Си-Эс Энержи , Апу скайтел багууд 46 даваагаар тэргүүлж байна “Гермес” худалдааны төвийн нүхэн гарцын туннелийн их биеийн бүтээцийг түлхэх технологиор хийж дууслаа “МУЗЕЙН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ АЖИЛ” СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА Нэгдүгээр тойрог зам төсөл хэрэгжсэнээр хотын төвөөр дамжих тээврийн эрчим нэмэгдэнэ Голомт банк Монголын Волейболын Холбоотой хамтран ажиллах гэрээг үзэглэлээ НӨАТ-ын сугалааны тохирол маргааш явагдана Гашуунсухайт–Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын төслийн барилга угсралтын ажил хэвийн үргэлжилж байна Хүүхдийн тусламжийн 108 утсанд долоон хоногийн хугацаанд 1575 дуудлага иржээ СХД-ийн 32 дугаар хороонд 280 хүүхдийн хүчин чадалтай бага сургууль, цэцэрлэгийн цогцолборыг ашиглалтад орууллаа
ЗАВХАН: Соёолонгийн уралдаанд Г.Баянмөнхийн хонгор морь түрүүллээ

Завхан аймгийн баяр наадмын хурдан морины уралдаан боллоо.
 

Азарганы уралдаанд:

  • Түрүү магнай Завхан аймгийн Яруу сумын харьяат, аймгийн алдарт уяач С.Баяндоржийн хээр 
  • Аман хүзүү Алдархаан сумын уяач П.Цогбадрахын хээр 
  • Айргийн гуравт Их-Уул сумын харьяат, аймгийн алдарт уяач Я.Отгонбаатарын арвай хул
  • Айргийн дөрөвт Дөрвөлжин сумын харьяат, аймгийн алдарт уяач И.Шинэбаярын хонгор
  • Айргийн тавд Тэлмэн сумын уяач Б.Баасансүрэнгийн цоохор морь  

Их насны морины уралдаанд: 

  • Түрүү магнай Завхан аймгийн Яруу сумын харьяат Ц.Гантөмөрийн бор
  • Аман хүзүү Их-Уул сумын уяач Д.Чимэдцэрэнгийн сартай хүрэн
  • Айргийн гуравт Яруу сумын харьяат, аймгийн алдарт уяач Ш.Баярмагнайн тэргүүн хонгор
  • Айргийн дөрөвт Түдэвтэй сумын харьяат, сумын алдарт уяач Ц.Батдоржийн буурал
  • Айргийн тавд Эрдэнэхайрхан сумын харьяат П.Ганзоригийн хул морь 

Соёолон насны морины уралдаанд:

  • Түрүү магнай Завхан аймгийн Тосонцэнгэл сумын харьяат Г.Баянмөнхийн хонгор  
  • Аман хүзүү Архангай аймгийн харьяат, сумын алдарт уяач Д.Дамдинсүрэнгийн дөлгөөн хонгор
  • Айргийн гуравт Завхан аймгийн Шилүүстэй сумын харьяат Д.Мөнх-Эрдэнийн хүрэн халзан
  • Айргийн дөрөвт Эрдэнэхайрхан сумын харьяат Б.Болдбаатарын хүрэн халзан
  • Айргийн тавд Завханмандал сумын харьяат, сумын алдарт уяач Г.Гансүхийн хар халзан 

Хязаалан насны морины уралдаанд:

  • Түрүү магнай Алдархаан сумын харьяат, аймгийн алдарт уяач Э.Азтамирын сартай халтар  
  • Аман хүзүү Эрдэнэхайрхан сумын уяач Б.Уртбаярын хар
  • Айргийн гуравт Цагаанхайрхан сумын харьяат, аймгийн алдарт уяач Д.Ганзоригийн хул
  • Айргийн дөрөвт Их-Уул сумын харьяат Д.Батцоожийн халтар
  • Айргийн тавд Алдархаан сумын харьяат, аймгийн алдарт уяач С.Алтангэрэлийн бор 

Шүдлэн насны морины уралдаанд:

  • Түрүү магнай Завханмандал сумын алдарт уяач Т.Мөнхбатын хурдан хонгор 
  • Аман хүзүү Их-Уул сумын харьяат М.Галсайханы хүрэн халзан
  • Айргийн гуравт Их-Уул сумын уяач Д.Ягааны ягаан шүдлэн
  • Айргийн дөрөвт Их-Уул сумын алдарт уяач П.Пүрэвцогтын буурал
  • Айргийн тавд Сонгино сумын харьяат Д.Пүрэврагчаагийн хүрэн халзан 

Дааганы уралдаанд: 

  • Түрүү магнай Эрдэнэхайрхан сумын уяач Н.Бямбаравнайн хүрэн 
  • Аман хүзүү Яруу сумын алдарт уяач Ч.Мягмарсүрэнгийн сартай хүрэн
  • Айргийн гуравт Алдархаан сумын алдарт уяач Г.Сэрээдоржийн хээр
  • Айргийн дөрөвт Их-Уул сумын харьяат Г.Нармандахын хонгор
  • Айргийн тавд Алдархаан сумын харьяат, аймгийн алдарт уяач
  •  С.Буянтын сартай хүрэн даага тус тус хурдаллаа гэж Завхан аймгийн ЗДТГ-аас мэдээлэв.  

 

Азарганы уралдааны айргийн таван морины уяачид

 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан