Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

"ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК-ИЙН БҮХ ЦАГ ҮЕИЙН НҮҮРСНИЙ ЭКСПОРТЫН ХОНОГИЙН ДЭЭД ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН ТОГТООЛОО Алтан цомын барилдааныг М-Си-Эс Энержи , Апу скайтел багууд 46 даваагаар тэргүүлж байна “Гермес” худалдааны төвийн нүхэн гарцын туннелийн их биеийн бүтээцийг түлхэх технологиор хийж дууслаа “МУЗЕЙН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ АЖИЛ” СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА Нэгдүгээр тойрог зам төсөл хэрэгжсэнээр хотын төвөөр дамжих тээврийн эрчим нэмэгдэнэ Голомт банк Монголын Волейболын Холбоотой хамтран ажиллах гэрээг үзэглэлээ НӨАТ-ын сугалааны тохирол маргааш явагдана Гашуунсухайт–Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын төслийн барилга угсралтын ажил хэвийн үргэлжилж байна Хүүхдийн тусламжийн 108 утсанд долоон хоногийн хугацаанд 1575 дуудлага иржээ СХД-ийн 32 дугаар хороонд 280 хүүхдийн хүчин чадалтай бага сургууль, цэцэрлэгийн цогцолборыг ашиглалтад орууллаа
АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА Г.ӨНӨРБАЯР УЛИАСТАЙ ХОТ ДАХЬ ХУУЛЬ БУСААР ЭЗЭМШСЭН ГАЗРУУДЫГ АЛБАДАН ЧӨЛӨӨЛӨХ, АВТО ГРАЖУУДЫГ БУУЛГАХ ТУХАЙ ЗАХИРАМЖ ГАРГАВ

Аймгийн Засаг дарга Г.Өнөрбаяр өнөөдөр /2024.08.27/ Улиастай хотын өнгө үзэмж, тохижилтыг сайжруулах, аймгийн төвийн инженерийн шугам сүлжээ бүхий газарт зөвшөөрөлгүй газар эзэмшсэн, хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг зөрчсөн, эзэмшил газартаа зориулалтын дагуу үйл ажиллагаа явуулаагүй, зохих албан тушаалтны зөвшөөрөлгүйгээр хайс, авто граж, контейнер, түц, барилга байгууламж барьсан, хашаа сунгасан зэрэг зөрчлийг арилгах үүднээс дээр дурдсан зөрчлүүдийг гаргасан иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын эзэмшил газрын захирамжийг хүчингүй болгож, газрыг албадан чөлөөлөх тухай захирамж гаргаж ажлын хэсэг байгуулав.

Газар чөлөөлүүлэх мэдэгдэлд заасан хугацаанд газрыг чөлөөлөөгүй иргэн аж ахуйн нэгж, байгууллагын газрыг албадан чөлөөлөх арга хэмжээг 2024 оны 8 дугаар сарын 26-ний өдрөөс 10 дугаар сарын 01-ний өдөр хүртэлх хугацаанд зохион байгуулж, газрыг албадан чөлөөлөхтэй холбогдон гарах хөрөнгө, машин механизм, харуул хамгаалалт бүхий склад, аж ахуйн хашаагаар хангаж ажиллах, газар чөлөөлөх үед иргэдийн зүгээс саад бэрхшээл учруулсан тохиолдолд нийтийн хэв журам сахиулах хууль тогтоомжийн дагуу арга хэмжээ авч ажиллахыг ажлын хэсэгт үүрэг болголоо.

 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан