Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

УИХ-ын дарга С.Бямбацогт СОР17 хурлын бэлтгэл ажилтай танилцав УИХ-ын гишүүн Х.Болормаа: Иргэдийн оролцоо, олон нийтийн хяналт, санал шүүмжлэл нь хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангахад чухал ач холбогдолтой Цөлжилтийн үндэсний тайланг шинэчлэн гаргалаа Хиймэл оюуны үндэсний зөвлөл: Дижитал эдийн засгийг өсгөнө Замын хөдөлгөөний хохирлыг бууруулах Үндэсний зөвлөлийг дахин сэргээлээ Газрын тосны үйлдвэрийн бүтээн байгуулалтыг дотоодын цэргүүд хамгаална   Багахангай-Хөшигийн хөндий-Эмээлт чиглэлийн 214.9 км төмөр зам есдүгээр сард ашиглалтад орно   “ТОРГОНЫ ЗАМЫН ЖИНГИЙН ЦУВАА” ХАРХОРУМЫН ТҮҮХ, ХАНГАЙН БҮСИЙН МАЛЧДЫН УЛАМЖЛАЛТ АРГА УХААНТАЙ ТАНИЛЦЛАА ЯПОНД ҮҮССЭН ХАР САЛХИНЫ УЛМААС ЗАРИМ НИСЛЭГИЙН ХУВААРЬТ ӨӨРЧЛӨЛТ ОРЛОО 2026–2027 оны хичээлийн жилд улсын хэмжээнд 258,921 хүүхдийг сургуулийн өмнөх боловсролд хамруулна
Байгалийн нөөц ашигласны төлбөрийн орлого төвлөрүүлэлт жил бүр нэмэгдсээр байна

Авлигатай тэмцэх газраас Байгалийн нөөц ашигласны төлбөрийн тухай хуулийн хэрэгжилт, “Байгаль орчныг хамгаалах нөхөн сэргээх арга хэмжээнд зарцуулах төлбөрийн орлогын хэсгийг бүрдүүлэх, зарцуулах, тайлагнах журам”-ыг хэрэгжүүлэх чиглэлээр 21 аймгийн ИТХ-ын дарга, Засаг дарга нарт хүргүүлсэн Зөвлөмжийн биелэлтэд дүн шинжилгээ хийв.Төсвийн хөрөнгийн захиран зарцуулалт, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх чиглэлээр хүргүүлсэн Зөвлөмжид авлига, ашиг сонирхлын зөрчил үүсч болзошгүй нөхцөл байдал тогтоогдсон, анхаарах шаардлагатай эрсдэл бүхий асуудлуудыг дурдсаар байтал хэрэгжилтийг дутуу, ерөнхий байдлаар тайлагнасан, нотломж хангалтгүй байгаа нь удирдлагын манлайлалгүй, авлигатай тэмцэх хүсэл эрмэлзэлгүй, дотоод хяналт шалгалт явуулаагүйтэй холбоотой байна.Авлигатай тэмцэх газраас 21 аймгийн удирдлагуудад хүргүүлсэн Зөвлөмжийг үр дүнтэй хэрэгжүүлснээр 2025 онд байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх арга хэмжээг зохих журмын дагуу судалгаанд суурилж зөв төлөвлөх, зориулалтын дагуу зарцуулах, авлига, ашиг сонирхлын зөрчил үүсэхээс урьдчилан сэргийлэх, үүсч буй шалтгаан нөхцөлийг арилгах бүрэн боломжтой юм.Байгалийн нөөц ашигласны төлбөрийн тухай хууль, холбогдох журамд өөрчлөлт оруулах, ил тод байдлыг сайжруулах чиглэлээр Авлигатай тэмцэх газраас байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагатай хамтран ажилласны үр дүнд байгалийн нөөц ашигласны төлбөрийн орлого төвлөрүүлэлт 2021 онд 26, 2022 онд 43, 2023 онд 62 хувьтай үнэлэгдсэн буюу жил бүр өссөн үзүүлэлттэй байна гэж АТГ-аас мэдээллээ. 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан