Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

"ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК-ИЙН БҮХ ЦАГ ҮЕИЙН НҮҮРСНИЙ ЭКСПОРТЫН ХОНОГИЙН ДЭЭД ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН ТОГТООЛОО Алтан цомын барилдааныг М-Си-Эс Энержи , Апу скайтел багууд 46 даваагаар тэргүүлж байна “Гермес” худалдааны төвийн нүхэн гарцын туннелийн их биеийн бүтээцийг түлхэх технологиор хийж дууслаа “МУЗЕЙН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ АЖИЛ” СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА Нэгдүгээр тойрог зам төсөл хэрэгжсэнээр хотын төвөөр дамжих тээврийн эрчим нэмэгдэнэ Голомт банк Монголын Волейболын Холбоотой хамтран ажиллах гэрээг үзэглэлээ НӨАТ-ын сугалааны тохирол маргааш явагдана Гашуунсухайт–Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын төслийн барилга угсралтын ажил хэвийн үргэлжилж байна Хүүхдийн тусламжийн 108 утсанд долоон хоногийн хугацаанд 1575 дуудлага иржээ СХД-ийн 32 дугаар хороонд 280 хүүхдийн хүчин чадалтай бага сургууль, цэцэрлэгийн цогцолборыг ашиглалтад орууллаа
ЗАВХАН: Газрын дуудлага худалдаанаас төвлөрсөн орлогыг тухайн сум захиран зарцуулна

Завхан аймаг энэ жил 15 суманд 21.437 га газрыг 207 иргэнд өмчлүүлэхээр төлөвлөсөн байна.

Харин 43.759.99 га газрыг хот тосгоны ангилал руу шилжүүлэхээр шийдвэрлэж аймгийн ИТХ-ын 15-р хуралдаанаар тогтоолын төсөл 100 хувийн саналаар дэмжигдлээ.

Аймгийн ИТХ-ын 15-р хуралдаанаар 2024 онд аймгийн хэмжээнд иргэдэд өмчлүүлэх газрын хэмжээ, байршил зориулалтын саналыг Засгийн газарт уламжлах тухай, Хот суурин газрын суурьшлын бүсийн тэг гортигийг тогтоох, Газрын нэгдмэл сангийн ангилалд шилжүүлэх тухай асуудлыг хэлэлцсэн. Ингээд хот суурин газрын суурьшлын бүсийн тэг гортигийг тэлэх, шинэчлэн тогтоох, газрын нэгдмэл сангийн ангилал шилжүүлэх саналыг Засгийн газарт уламжлах тухай тогтоолыг холбогдох газарт хүргүүллээ.

Газрын нэгдмэл сангийн ангилалд шилжүүлснээр бэлчээрийн газарт төлөвлөлтгүй, эмх замбараагүй хийдэг газар олголтыг журамлаж, хяналт тавих боломж бүрдэх юм.

Мөн 2022 онд газрын дуудлага худалдааны орлогыг төвлөрүүлэх, хуваарилах, зарцуулах, тайлагнах журмыг шинэчлэн баталсан. Энэ тогтоолоор газрын дуудлага худалдаанаас төвлөрсөн орлогыг тухайн сум 100 хувь захиран зарцуулах эрхтэй болсон юм.

2023 онд газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдсан 122 нэгж талбарт дуудлага худалдаа зохион байгуулахаар төлөвлөж, 75 нэгж талбарт 3520 га газрын дуудлага худалдааг газрын цахим биржид /www.mle.mn/-ээр зохион байгуулсан.

Дуудлага худалдаанд 122 оролцогч оролцож 193.077.672 төгрөгийг Төрийн санд төвлөрүүлсэн байна гэж аймгийн Газрын харилцаа барилга хот байгуулалтын газраас мэдээлэв. 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан