Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ХҮҮХЭД ХАМГААЛЛЫН ТОГТОЛЦООНД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛУУДААР ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛАВ Сонгинохайрхан дүүрэгт төрийн цахим үйлчилгээний өөртөө үйлчлэх цэг 24/7 ажиллана МИШЭЭЛ ЭКСПО төвд “Medical Health Technology 2026” эрүүл мэндийн нэгдсэн үзэсгэлэнг нээв “Улаанбаатар марафон 2026”-д түрүүлсэн тамирчны сорьцоос хориотой бодис илэрчээ Нэг тэрбум төгрөгийн тэтгэлэгт хөтөлбөрт 10 их, дээд сургуулийн 300 орчим оюутан бүртгүүлжээ Зудын нөхцөлд малын хорогдлыг таамаглах, малчдын эмзэг байдлыг тодорхойлох арга зүй, аргачлал боловсруулах судалгааны ажлын хэлэлцүүлэг зохион байгуулав Говийн бүсэд сэргээгдэх эрчим хүчний үүсгүүр барих гүйцэтгэгч тодорлоо ШУУД: Ардчилсан нам “4/11 мэдээллийн цаг”-аараа төсвийн асуудлаар мэдээлэл хийж байна Өнөөдөр дараах автозамыг түр хугацаанд хаана Усан сэлэлтийн тамирчид 4 удаа Монгол Улсын дээд амжилтыг шинэчиллээ
Төрөлхийн зүрхний эмгэгтэй хүүхдүүд хагалгаанд орохоор Бээжин хотыг зорилоо

Монголын улаан загалмай нийгэмлэг, БНХАУ-ын Улаан загалмайн сан, ӨМӨЗО-ны Улаан загалмай байгууллага хамтран 2017 оноос “Бүс ба зам” төслийг хэрэгжүүлж, гамшгийн эрсдэлийг бууруулах, хариу арга хэмжээ авах, нийгмийн эрүүл мэндийг дэмжих чиглэлээр олон төсөл хөтөлбөр хэрэгжүүлж байна.Хамтын ажиллагааны хүрээнд 2017 оноос хойш “Бүс ба Зам-Сахиусан тэнгэрийн аялал” төслийн хүрээнд зүрхний эмгэгтэй хүүхдүүдэд үнэ төлбөргүй мэс засал хийх төслийг Монгол Улсад амжилттай хэрэгжүүлж, 125 хүүхдийг мэс заслын эмчилгээнд үнэ төлбөргүй хамруулж, амьдрал бэлэглэж байсан.2024 онд БНХАУ-ын Бээжин хотын "Анжен" эмнэлгийн эмч нар Баянзүрх дүүргийн Нэгдсэн эмнэлэг дээр төрөлхийн зүрхний эмгэгтэй 272 хүүхдэд мэс засалд сонгох үзлэг, оношилгоог зохион байгуулснаас 75 хүүхэд сонгогдсон.Эхний ээлжинд хагалгаанд хамрагдах 25 хүүхэд хагалгаанд орохоор асран хамгаалагчийн хамт Бээжин хотыг зорилоо.15 хүүхдийг Бээжин хотын "Анжен" эмнэлэгт, 10 хүүхдийг Хунан мужийн "Чэнжоу" эмнэлэгт хагалгаанд оруулна.Хүүхдүүдийг үдэж өгөхөөр БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Шэнь Миньжуан, "Аэр Чайна" нислэгийн багийнхан, Монголын улаан загалмай нийгэмлэгийн Ерөнхий нарийн бичгийн даргын орлогч Т.Баярчимэг болон ажилтнууд хүрэлцэн ирж, эцэг, эхчүүдэд хагалгааны талаарх мэдээллийг өглөө гэж Монголын улаан загалмай нийгэмлэгээс мэдээллээ. 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан