Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

"ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК-ИЙН БҮХ ЦАГ ҮЕИЙН НҮҮРСНИЙ ЭКСПОРТЫН ХОНОГИЙН ДЭЭД ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН ТОГТООЛОО Алтан цомын барилдааныг М-Си-Эс Энержи , Апу скайтел багууд 46 даваагаар тэргүүлж байна “Гермес” худалдааны төвийн нүхэн гарцын туннелийн их биеийн бүтээцийг түлхэх технологиор хийж дууслаа “МУЗЕЙН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ АЖИЛ” СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА Нэгдүгээр тойрог зам төсөл хэрэгжсэнээр хотын төвөөр дамжих тээврийн эрчим нэмэгдэнэ Голомт банк Монголын Волейболын Холбоотой хамтран ажиллах гэрээг үзэглэлээ НӨАТ-ын сугалааны тохирол маргааш явагдана Гашуунсухайт–Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын төслийн барилга угсралтын ажил хэвийн үргэлжилж байна Хүүхдийн тусламжийн 108 утсанд долоон хоногийн хугацаанд 1575 дуудлага иржээ СХД-ийн 32 дугаар хороонд 280 хүүхдийн хүчин чадалтай бага сургууль, цэцэрлэгийн цогцолборыг ашиглалтад орууллаа
Эдийн засагч, эрдэмтдээс бүрдсэн баг Нийгмийн даатгалын санд хяналт тавина

Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн дэргэд Олон нийтийн хяналтын зөвлөл болон Орон тооны бус мэргэжлийн хороог байгуулж, Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Л.Энх-Амгалан гишүүдийг хүлээн авч уулзлаа.Сонгон шалгаруулалтыг нээлттэй зарлаж, Олон нийтийн хяналтын зөвлөлд төрийн болон төрийн бус байгууллагын төлөөллөөс гадна хөрөнгө оруулалт, даатгуулагчийг төлөөлсөн долоон гишүүн сонгогдсон.Мөн Орон тооны бус мэргэжлийн хороонд эрсдэл,тооцоолол, хөрөнгө оруулалт, аудит хариуцсан есөн гишүүн сонгогдсон юм.Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлд Нийгмийн даатгалын сангийн чөлөөт үлдэгдэл мөнгөн хөрөнгийг өсгөж арвижуулах үүргийг хүлээдэг.Үүнд мэргэжлийн хорооны гишүүд судалгаа, баримтуудыг гаргаж мэргэжлийн зөвлөгөө, мэдээллээр хангаж ажиллана.Хяналтын зөвлөлийн гишүүд Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн гаргасан шийдвэр, хэрэгжилтэд хяналт тавина.Нийгмийн даатгалын чөлөөт үлдэгдэл болох мөнгөн хөрөнгийг дөрвөн зүйлд зарцуулахаар хуульд заасан байдаг.Засгийн газраас гаргасан бонд болон Монголбанкны үнэт цаас худалдаж авч болно. Мөн Төрийн сангийн нэгдсэн сан болон арилжааны банканд хадгалж болох зохицуулалтыг хийсэн.Цаашид Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн дэргэдэх Олон нийтийн хяналтын зөвлөл, орон тооны бус мэргэжлийн хороод нь сангийн хөрөнгийг эрсдэлээс хамгаалах чиг үүрэгтэй ажиллана гэж Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас мэдээллээ.  

1 Сэтгэгдэл
Ganboldiin Gantuya gadaad hariltsaanii yamnd bugsuuruu ajild orson ynhan
Хамгийн их уншсан