Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

"ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК-ИЙН БҮХ ЦАГ ҮЕИЙН НҮҮРСНИЙ ЭКСПОРТЫН ХОНОГИЙН ДЭЭД ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН ТОГТООЛОО Алтан цомын барилдааныг М-Си-Эс Энержи , Апу скайтел багууд 46 даваагаар тэргүүлж байна “Гермес” худалдааны төвийн нүхэн гарцын туннелийн их биеийн бүтээцийг түлхэх технологиор хийж дууслаа “МУЗЕЙН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ АЖИЛ” СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА Нэгдүгээр тойрог зам төсөл хэрэгжсэнээр хотын төвөөр дамжих тээврийн эрчим нэмэгдэнэ Голомт банк Монголын Волейболын Холбоотой хамтран ажиллах гэрээг үзэглэлээ НӨАТ-ын сугалааны тохирол маргааш явагдана Гашуунсухайт–Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын төслийн барилга угсралтын ажил хэвийн үргэлжилж байна Хүүхдийн тусламжийн 108 утсанд долоон хоногийн хугацаанд 1575 дуудлага иржээ СХД-ийн 32 дугаар хороонд 280 хүүхдийн хүчин чадалтай бага сургууль, цэцэрлэгийн цогцолборыг ашиглалтад орууллаа
Зулын 25-ны Их дүйчин өдөр тохиож байна

Өвлийн тэргүүн сарын билгийн 25 буюу "Зулын-25"-ны Их дүйчин өдөр энэ сарын 25-нд буюу өнөөдөр тохиож байна. Энэ өдрийг угтан Гандантэгчинлэн хийдээс буян номын олон үйл ажиллагаа явуулахаар төлөвлөжээ.

Богд Зонховын дүйчин өдрийн ёслолын ажиллагаа 15.00 цагт эхэлнэ. Дараа нь галын тахилга болох бөгөөд Монгол хэлээр ном хурна. Дараа нь зул өргөх ёслол болох аж.

Амар амгаланд, гэгээрэлд хүрэх бүхий л арга замыг заасан бурхан багшийн сургаал номлолыг их хөлгөн, бага хөлгөн, судрын ёс, тарнийн ёс гэж олон янзаар ангилдаг. Эдгээр сургаал номлолыг бүрэн гүйцэд судалдаг, судлахдаа эртний Энэтхэгийн Наландагийн уламжлал дагуу судалдаг энэ арга зүй бол Богд Зонховын үндэслэсэн гэлүгва урсгал.

Монголчууд нийтээрээ “шарын шашин” хэмээдэг. Коммунизмын үед шарын шашныг “бурангуй шашин” гэх мэтчилэн элдэв янзаар доромжилсон үзэл суртал их хийсэн байдаг.

Үүний улмаас шарын шашин гэж их буруу хэвшмэл ойлголт их бий. Яг үнэндээ Богд Зонховын үндэслэсэн энэ шарын шашин бол бурханы шашны олон уламжлалуудаас хамгийн сонгодог нь юм. Мөн барууны зарим судлаачид дутуу судалсны үндсэн дээр “ламайзм” гэх мэт буруу ойлголтууд ч их явдаг.

Монголчууд эрт дээр үеэс бурханы шашинг шүтэж ирсэн. Хожмоо Богд Зонховын гэлүгва уламжлал дэлгэрснээр урт удаан хугацаанд үндэстнээрээ шүтэж дээдэлж ирсэн түүхтэй. Ийм сайхан уламжлал, түүхтэй холбоотой дүйчэн өдөр тэмдэглэх гэж байгааг юуны өмнө тайлбарлах нь зүйтэй юм.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан