Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

УИХ-ын дарга С.Бямбацогт СОР17 хурлын бэлтгэл ажилтай танилцав УИХ-ын гишүүн Х.Болормаа: Иргэдийн оролцоо, олон нийтийн хяналт, санал шүүмжлэл нь хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангахад чухал ач холбогдолтой Цөлжилтийн үндэсний тайланг шинэчлэн гаргалаа Хиймэл оюуны үндэсний зөвлөл: Дижитал эдийн засгийг өсгөнө Замын хөдөлгөөний хохирлыг бууруулах Үндэсний зөвлөлийг дахин сэргээлээ Газрын тосны үйлдвэрийн бүтээн байгуулалтыг дотоодын цэргүүд хамгаална   Багахангай-Хөшигийн хөндий-Эмээлт чиглэлийн 214.9 км төмөр зам есдүгээр сард ашиглалтад орно   “ТОРГОНЫ ЗАМЫН ЖИНГИЙН ЦУВАА” ХАРХОРУМЫН ТҮҮХ, ХАНГАЙН БҮСИЙН МАЛЧДЫН УЛАМЖЛАЛТ АРГА УХААНТАЙ ТАНИЛЦЛАА ЯПОНД ҮҮССЭН ХАР САЛХИНЫ УЛМААС ЗАРИМ НИСЛЭГИЙН ХУВААРЬТ ӨӨРЧЛӨЛТ ОРЛОО 2026–2027 оны хичээлийн жилд улсын хэмжээнд 258,921 хүүхдийг сургуулийн өмнөх боловсролд хамруулна
Цагаан суварга, Нарийнсухайт, Ухаа худаг ордуудын 34 хувийг Баялгийн санд авна

Б.ГАРЬД

Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг газрын хэвлийн баялгийн үр өгөөжийг одоо ба ирээдүй үеийн Монгол Улсын иргэн бүрд тэгш, шударга хүртээх зорилгоор Үндэсний баялгийн санг байгуулах, түүний төрөл, зориулалт, эх үүсвэрийг тодорхойлох, сангийн хөрөнгийн тогтвортой байдлыг хангах, үйл ажиллагааг тайлагнах болон хяналт тавихтай холбогдсон харилцааг зохицуулах зорилттойгоор баталсан. Гэвч энэ хуулийн хэрэгжилт хангалтгүй байгааг иргэд шүүмжилдэг. Тэгвэл ЗГХЭГ-ын дарга Н.Учрал Засгийн газрын 2024 оны есдүгээр сарын 25-ны хуралдааны дараа “…УИХ стратегийн ач холбогдол бүхий орд газруудын жагсаалтыг 2007 оны 27 дугаар тогтоолоор баталснаас хойш шинэчлээгүй 17 жил болж байгаа. Нийт 16 стратегийн орд дотроос долоо нь төрийн эзэмшилд байгаа. Харин ес нь хувийн эзэмшилд байна. Мөн стратегийн ач холбогдол бүхий 39 ордод хамааруулах ордын нөөц нь тогтоогдсон. Тиймээс стратегийн ач холбогдол бүхий ордод хамааруулах шийдвэрийн төслийг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлж, УИХ-д өргөн мэдүүлэхийг Ц.Туваан сайдад даалгасан. Стратегийн орд эзэмшигч 16 хуулийн этгээдээс сүүлийн 10 жилд улс, орон нутгийн төсөвт нийт 18.8 их наяд төгрөгийг төвлөрүүлснээс “Эрдэнэс Монгол” нэгдлийн долоон хуулийн этгээд 13.5 их наяд төгрөгийг буюу 72 хувийг төвлөрүүлсэн байгаа нь анхаарал татах үзүүлэлт. Гэтэл нөгөө талдаа “Эрдэнэс Монгол” нэгдлийн компаниуд нийт тогтоогдсон эрдэс баялгийн нөөцийн багахан хувийг буюу зэсийн нөөцийн 18 хувь, нүүрсний нөөцийн 25 хувийг эзэмшиж байгааг онцлон тэмдэглэх ёстой” гэж байсан юм. Энэ хүрээнд хувийн хэвшлийн мэдэлд очсон стратегийн ордууд, тухайлбал Цагаан суварга, Нарийнсухайт, Ухаа худаг ордуудын 34 хувийг Баялгийн санд авахаар болж байна. Одоогоор Цагаан суварга, Нарийнсухайт ордуудын лицензийг МАК компани, Тавантолгой ордын Ухаа худаг талбайн лицензийг “Энержи ресурс” компани эзэмшиж байна.

Эх сурвалж: www.polit.mn

1 Сэтгэгдэл
Даахгүй нохой булуу хураана гэж! Баялаг бүтээгчид бол төрдөг юма улс төрчид шиг жүжигчид бишээ!
Хамгийн их уншсан