Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

"ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК-ИЙН БҮХ ЦАГ ҮЕИЙН НҮҮРСНИЙ ЭКСПОРТЫН ХОНОГИЙН ДЭЭД ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН ТОГТООЛОО Алтан цомын барилдааныг М-Си-Эс Энержи , Апу скайтел багууд 46 даваагаар тэргүүлж байна “Гермес” худалдааны төвийн нүхэн гарцын туннелийн их биеийн бүтээцийг түлхэх технологиор хийж дууслаа “МУЗЕЙН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ АЖИЛ” СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА Нэгдүгээр тойрог зам төсөл хэрэгжсэнээр хотын төвөөр дамжих тээврийн эрчим нэмэгдэнэ Голомт банк Монголын Волейболын Холбоотой хамтран ажиллах гэрээг үзэглэлээ НӨАТ-ын сугалааны тохирол маргааш явагдана Гашуунсухайт–Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын төслийн барилга угсралтын ажил хэвийн үргэлжилж байна Хүүхдийн тусламжийн 108 утсанд долоон хоногийн хугацаанд 1575 дуудлага иржээ СХД-ийн 32 дугаар хороонд 280 хүүхдийн хүчин чадалтай бага сургууль, цэцэрлэгийн цогцолборыг ашиглалтад орууллаа
Нийслэл-385” менторшип хөтөлбөр үр дүнгээ хэлэлцэж, хаалтаа хийлээ

НЗДТГ-аас нийслэл  хот үүсэн байгуулагдсаны 385 жилийн ойг тохиолдуулан нутгийн захиргааны байгууллагуудын албан хаагчдын идэвх оролцоо, мэдлэг, ур чадварыг нэмэгдүүлэх зорилгоор “Нийслэл-385” менторшип хөтөлбөрийг хоёр үе шаттайгаар есдүгээр сарын 18-ны өдрөөс арваннэгдүгээр сарын 22-ны өдрийн хооронд зохион байгууллаа.Нийслэлийн нутгийн захиргааны 30 гаруй байгууллагаас хөтөлбөрт оролцон өөрийгөө хөгжүүлж, ур чадвараа нэмэгдүүлэх зорилготой 118 менти, төрийн албаны өндөр мэдлэг туршлагатай, туршлагаа хуваалцах хүсэл эрмэлзэлтэй 41 менторын хүсэлтийг нээлттэйгээр хүлээн авсан. Эдгээр оролцогчдод тавьсан шаардлагын дагуу 1-р шатанд 81 албан хаагч Mентигээр шалгарсан бол 16 албан хаагч Mентороор шалгаран оролцож, нийслэлийн хөгжлийн тэргүүлэх салбарын чиглэлээр бичил төсөл боловсруулан, хэрэгжүүлж ур чадвараа сорьсон юм. Ийнхүү 2-р шатанд 16 ментиг шалгаруулан, 16 ментороос туршлага судлан, харилцан суралцах арга хэмжээг үе шаттай зохион байгуулав.

Түүнчлэн хөтөлбөрийн үр дүнг хэлэлцэх арга хэмжээг арваннэгдүгээр сарын 22-ны өдөр зохион байгуулж, цаашид тус хөтөлбөрийг үр дүнтэй хэрэгжүүлэх талаар оролцогчдын санал сэтгэгдлийг хуваалцлаа. Энэ үеэр оролцогчид тус хөтөлбөрийг нийслэлийн нутгийн захиргааны байгууллагын залуу албан хаагчдад төрийн албаны үнэ цэнийг ойлгуулсан, хувь хүн, ажил мэргэжлийн хөгжилд бодитой хувь нэмэр оруулсан үр дүнтэй арга хэмжээ боллоо хэмээн дүгнэсэн юм.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

1 Сэтгэгдэл
Daisogiin munhtseyseg75onii tuulai jiltei jorlono
Хамгийн их уншсан