Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

"ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК-ИЙН БҮХ ЦАГ ҮЕИЙН НҮҮРСНИЙ ЭКСПОРТЫН ХОНОГИЙН ДЭЭД ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН ТОГТООЛОО Алтан цомын барилдааныг М-Си-Эс Энержи , Апу скайтел багууд 46 даваагаар тэргүүлж байна “Гермес” худалдааны төвийн нүхэн гарцын туннелийн их биеийн бүтээцийг түлхэх технологиор хийж дууслаа “МУЗЕЙН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ АЖИЛ” СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА Нэгдүгээр тойрог зам төсөл хэрэгжсэнээр хотын төвөөр дамжих тээврийн эрчим нэмэгдэнэ Голомт банк Монголын Волейболын Холбоотой хамтран ажиллах гэрээг үзэглэлээ НӨАТ-ын сугалааны тохирол маргааш явагдана Гашуунсухайт–Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын төслийн барилга угсралтын ажил хэвийн үргэлжилж байна Хүүхдийн тусламжийн 108 утсанд долоон хоногийн хугацаанд 1575 дуудлага иржээ СХД-ийн 32 дугаар хороонд 280 хүүхдийн хүчин чадалтай бага сургууль, цэцэрлэгийн цогцолборыг ашиглалтад орууллаа
Баянзүрх дүүргийн Засаг дарга Г.Жаргалсайхан болон дүүргийн удирдлагын баг иргэдийг хүлээн авч уулзлаа

Өмнөх иргэдийн уулзалтад оролцсон иргэдээс 10 нь асуудлаа бүрэн шийдүүлсэн. Харин бусад иргэдэд судлагдах шатанд болон шийдвэрлэх боломжгүй гэсэн хариуг өгсөн. Тогтмол зохион байгуулагддаг иргэдийн уулзалтад Баянзүрх дүүргийн Засаг дарга Г.Жаргалсайхан, Тамгын газрын дарга И.Баттөгс, менежер Б.Бат-Эрдэнэ, газар зохион байгуулалтын 1,2 дугаар албаны болон дүүргийн харьяа хэлтсийн дарга нар оролцсон.

Баянзүрх дүүргийн 20 дугаар хорооны иргэн Л.Эрдэнэцог энэ хавар 5000 мод тарьжээ.

Олон хүний дэмжлэгтэйгээр цаашид ч хавар, намартаа 5000 мод тарих зорилготой байгаа. Тиймээс Баянзүрх дүүрэгтэй хамтран ажиллах саналтай байгаа гэдгээ илэрхийлсэн. Энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулж иргэдээ дэмжих үүднээс 30 га талбайд мод үржүүлгийн газрыг дүүрэг орон нутгаас байгуулсан гэдгийг засаг дарга хэлж хамтран ажиллах боломжтойг гэсэн юм.

Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны иргэн Б.Баасансүрэн Баянхүрээ хотхоны 9 дүгээр байранд тоглоомын талбай байгуулах, 7 дугаар хорооны иргэн Э.Энхтайван тус хорооны 23А байрны гадна талбайн тохижилт, замын асуудлаар санал хүсэлтээ өгсөн. Тухайн байршилд газар дээр нь очиж ажиллаж, иргэдээс өгч буй асуудлыг шийдвэрлэнэ гэдгээ Засаг дарга хэлсэн юм. Мөн газартай холбоотой асуудлаар олон иргэд хандсан бөгөөд зарим газар дээр нь шийдвэрлэж, хууль эрх зүйн зөвлөгөө өгч ажиллалаа гэж Баянзүрх дүүргээс мэдээллээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан